СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Оюун-Эрдэнэ: ЗГХЭГ дээр дарга, сайд нарын туслах зэрэг олон хүнийг гэрээт ажилтнаар авчихсан юм билээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот дахь ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ "Улаанбал" ярилцлагад орохдоо Хуульзүйн сайд Ц.Нямдоржийн хамаатанс аднуудын улс төрийн томилгооны талаар баримт дэлгэн ярьсан билээ. Түүний дотор хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар бид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. Тэрээр ЗГХЭГ-т гэрээт ажилтан нэрээр маш олон дарга, сайд нарын туслах, зөвлөхүүд орсон байдаг талаар дурдлаа. Харин Хуульзүйн сайдын бэр яг ажилладаг эсэхийг тодорхой хэлсэнгүй. 

Дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

-Ц.Нямдорж сайдын бэр танай ЗГХЭГ-ын албаны даргаар ажилладаг гэж үнэн үү. Анх үйлчлэгчээр орж байсан гэсэн?

-Ёстой мэдэхгүй. Би тодруулж байж л үзэх ёстой.

-н.Болортунгалаг гэж танай хэрэг эрхлэх газарт ажилладаггүй юм уу?

- Тэрэн дотор олон л дарга нар, өмнө нь дарга нарын туслах, зөвлөх байсан хүмүүс байдаг юм байна лээ. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч нар үндсэндээ олон жил ажилласан. Тэр хүмүүсийн хувьд бол хөндөгдөх ёсгүй, Гадаад яамтай адилхан, Сангийн яамтай адилхан ийм л институци шүү дээ, Монгол улсын хувьд. Тэр нь тогтвортой ажиллах ёстой. Ер нь бол цаашдаа ЗГХЭГ дээр гэрээт ажилтан гэдэг ойлголт байхгүй болно. Удахгүй чөлөөлөгдөх гэрээт ажилтнуудын мэдээлэл тодорхой болох байх. Тэр нь хэнтэй холбоотой, ямар хүмүүс байсныг та нар эрэн сурвалжилна биз...

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.