СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэд сайд асан О.Эрдэнэбулган хахуульд авсан 1,2 сая еврогоороо 26 орон сууц авчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Нэг яамны сайд Францын компаниас авлига авсан" гэж өнгөрсөн хавар нийтэд дэлгэж, харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Авлига авсан сайд нь өмнөх Засгийн газрын Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган" хэмээн мэдэгдсэн юм.

Тухайн үед Францын компанид хайгуулын зөвшөөрөл олгосныхоо төлөө 1,2 сая еврогийн хахууль авсан гэх  

Түүний 26 орон сууцыг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дүнд бүгдийг битүүмжилжээ. Харин эрхэм дэд сайд асан өөрөө бол ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй өнгөрч буй бололтой.

Бидний өмнө нь мэдээлж байсанчлан О.Эрдэнэбулган өнгөрсөн онд түр саатуулан шалгагдаж байгаад суллагдсан байдаг. Харин өдгөө түүнийг дахин шалгаж байгаа талаар хуулийнхан мэдээлэл өгсөнгүй.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.