ВИДЕО: Жүдо бөхийн "шинэ од" Э.Ариунболд

Сурталчилгаа
ВИДЕО: Жүдо бөхийн "шинэ од" Э.Ариунболд

 

Жүдо бөхийн Загребийн гран при тэмцээний эхний өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Э.Ариунболд, -66кг жинд барилдсан Д.Төмөрхүлэг нар хүрэл медаль хүртээд байна. 

 

Манай сайт медаль хүртсэн тамирчдынхаа барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэдэг уламжлалынхаа дагуу өчигдөр ОУХМ Д.Төмөрхүлэгийн бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэсэн бол (түүний барилдааны бичлэгүүдийг энд дарж үзнэ үү) өнөөдөр урамтай сайхан барилдаж медаль хүртсэн Э.Ариунболдын бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн толилуулж байна. 

Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнээр түрүүлж хэн гэдгээ тод харуулсан Алдар спорт хорооны тамирчин Э.Ариунболд өнгөрсөн дөрвөн сард ази тивийн аваргаас мөн хүрэл медаль хүртээд байгаа юм. 

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын Европын аварга Азербайжаны Тофиг Маммадовыг цэвэр ялсан.

Гуравдугаар тойрогт ОХУ-ын Сахават Гаджиевийг нэмэлт цагт вазаригаар мөн ялсан.

60кг жингийн В хэсгийн аваргын төлөө Болгарын Валентин Алипиевийг цэвэр ялж хагас шигшээд барилдах эрхтэй болсон юм.

Улмаар хагас шигшээд Узбекистаны Шарафуддин Лутфиллаевтай барилдан даралтаар цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө Гүржийн Тэмүр Нозадзетэй барилдахаар болсон юм. Түүнийг ялсан Ш.Лутфиллаев жиндээ аваргын алтан медалийг зүүлээ.

Харин хүрэл медалийн төлөө  Гүржийн Тэмүр Нозадзетэй барилдан мөн цэвэр яллаа. 

 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. ChErdenetyua

    Ymar goy ymbe Bayer hvrgii

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0