Жүдо бөхийн Загребийн гран при тэмцээн өчигдөр Хорват улсын Загреб хотноо эхэллээ.
Өчигдөр уламжлал ёсоор хөнгөн жингүүдийн барилдаан явагдсан ба манай улсаас таван тамирчин гурван жинд хүч үзлээ.
Эрэгтэйчүүд
- 60кг жин МУГТ Г.Болбаатар, Э.Ариунболд
- 66к жинд Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн
Эмэгтэйчүүд
- 52кг жинд Г.Ганцэцэг нар барилдлаа.
Манай бөхчүүдээс Э.Ариунболд, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар хүрэл медалийн төлөө барилдсан ба манай сайт медаль хүртсэн тамирчдынхаа барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэдэг уламжлалынхаа дагуу өнөөдөр жүдо бөх сонирхогчдодоо зориулан ОУХМ Д.Төмөрхүлэгийн бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна.
Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо Словакийн Матеж Полякийг минутад цэвэр ялсан юм.
Хоёрдугаар тойрогт Египтийн Мохамед Абделмаугоудийг нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр яллаа.
Гуравдугаар тойрогт Азербайжаны Ибрахим Алиевийг мөн нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр ялсан.
Улмаар эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийн аваргын төлөө Рио-2016 олимпийн наадмын тавдугаар байрт Словений Адриан Гомбочийг нэмэлт цагт цэвэр ялж хэсгийн аварга болсон юм.
Харамсалтай нь хагас шигшээд энэ оны Универсиад наадам болон Парисын “Их дуулга”-д түрүүлээд байгаа Молдавын Денис Вьеруд даралтаар ялагдлаа.
Хүрэл медалийн төлөө нутаг нэгт ОУХМ Г.Хэрлэнтэй барилдан торгуулиар цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.