СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Гар утсаар түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг хийж болохгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл өчигдөр /2019.07.22/ 17.00 цагаас эхэлсэн. Өнөө өглөөний /2019.07.23/ статистик мэдээгээр 43 орчим мянган хүн https://nosk.ub.gov.mn/ вэб сайтад 100 мянган удаагийн хандалт хийжээ.

Эдгээр иргэдээс одоогоор амжилттай бүртгүүлсэн 5400 хүн албан ёсоор бүртгүүлсэн байна. Энэ тоо одоо ч минут тутамд өсч, байна гэдгийг албаныхан хэлэв.

. Учир нь хүн бүрийн гар утасны программ өөр өөр байдаг бүртгүүлэх боломжгүй гэж мэргэжилтэн анхаарууллаа.

. Учир нь нэг асуулт үлдээсэн учраас бүгдийг эхнээс нь дахин хянуур шалгаж, бөглөх хэрэгтэй. Тэгээд тоо бөглөх хэсэгт тоогоор, үсгээр бөглөх хэсэгт кирилл үсгээр бөглөх ёстой. Жишээлбэл, Өрхийн зээлтэй эсэх гэдэг хэсэгт зээлгүй бол 0 цифр тавих хэрэгтэй. Тэр хэсэгт “Зээлгүй” гэж бичихгүй.  Иргэд анхааруулгаа маш сайн уншихгүй байна. Тэгэхээр та бүхэн тайван, тухтай, нухацтай анкетаа бөглөх нь их чухал гэдгийг НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм дурдлаа.

Түрээсийн орон сууцны бүртгэлийг 14 хоногийн хугацаанд явуулна. Иргэдийн хувьд хамгийн түрүүнд бүртгүүлснээр орон сууцанд хамрагдана гэж буруу ташаа ойлгон, бүртгэлээ буруу зөв бөглөх тохиолдол гарч байна.  

Нийтлэг алдаанууд:

-Тоо оруулах байтал үсгээр оруулж байна. Жишээлбэл, 800 бичих байтал “800 мянган төгрөг” гэж үсгээр бичиж болохгүй.

-Нэгэнт оруулсан мэдээлэл дээр засвар хийх боломжгүй тул мэдээллээ үнэн зөв бөглөх хэрэгтэй.

-Таван ам бүлтэй өрхийн нэг нь бүртгүүлнэ. Тухайн өрхийн гишүүний аль нэгэн хүний регистрт бүртгэлд хамрагдсан байвал дахин өөр нэг өрхийн гишүүн бүртгүүлэх боломжгүй. Иймд иргэд маш хариуцлагатайгаар бүртгүүлэх хэрэгтэй.

-Нийгмийн даатгалын дэвтрийн оронг буруу бичих,

-Латин үсгээр бичихгүй, зөвхөн кирилл үсгээр бичнэ

-Төрсөн он сараа сонгоно. Гэтэл иргэд шууд бичгээр болон тоогоор бичиж байна. Энэ буруу.

-Орлогын хэмжээгээ буруу зөв бичих. Жишээлбэл, өөрийн орлогыг 500 мянган төгрөг гэсэн мөртлөө гэр бүлийн орлого 400 мянган гэх зөрүүтэй мэдээлэл оруулж болохгүй.

-Залуу гэр бүлийн хувьд 35 нас хүртэлх гэж заасан байтал 37 настай хүн мэдээллээ оруулж болохгүй. Ингэснээр алдаа заан авахгүй. Тухайн гэр бүлийн эхнэр, нөхөр хоёулаа 35 нас хүртэл байна.

-

-Гэрлээгүй байж, залуу гэр бүл гэсэн бүлэгт бүртгүүлэх гэж байгаа нь алдаа заана.

-Бүртгүүлээд дууссаны дараа амжилттай хадгалагдаад гэсэн мэдээлэл иргэнд ирнэ.

Ялангуяа өндөр настай иргэдийн хувьд НОСК-ийн байранд ирэн бүртгүүлэх гэсэн юм хэмээн ирж цаг заваа алдаж байна. Энд ирснээр хэн нэгэн таны өмнөөс бүртгэл хийхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. 

"НИЙСЛЭЛИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ"-ЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. Энд дарна уу

Түрээсийн орон сууцны “цахим бүртгэл”-д хамрагдах заавар. Энд дарна уу

НОСК холбоо барих дугаар 70006953 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.