- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл маргааш эхэлнэ.
Гэвч түрээсийн орон сууцны цахим бүртгэлд хэрхэн хамрагдах зааврыг иргэдэд тодорхой, ойлгомжтой хэлж өгөөгүйн улмаас иргэд цахим бүртгэлд хамрагдах учраа олохгүй төөрөлдсөөр байгаа юм.
Иймд livetv.mn сайт Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцны цахим бүртгэлд хамрагдах зурагтай тайлбарыг дэлгэрэнгүй байдлаар хүргэж байна.
1. Эхлээд НОСК-ын цахим хуудас руу нэвтэрч орохын тулд энд дарна уу.
2. Шинээр нээгдсэн цахим хуудасны сум заасан байгаа “мэдээллийн сан” цэс дээр дарж орно.
3. Доорх зурган дээрх цонх нээгдэхээр сум зааж тэмдэглэсэн байгаа бүртгүүлэх гэснийг дарж ороорой.
4. Бүртгэлийн цонх нээгдмэгц доорх зурагт заасны дагуу өөрийнхөө и-мэйл хаягаа бичээд ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар зэргээ крилл үсгээр үнэн зөв, алдаагүй бичиж бүртгүүлэх гэснийг дарахаар амжилттай бүртгэлээ гэсэн бичиг гарч ирнэ.
5. Одоо харин нэвтрэх гэсэн цонхонд дарж ороод сая бүртгүүлсэн имэйл хаяг болон нууц үгээ хийж нэвтрэх үйлдлийг хийхэд доорх цонх нээгдэнэ.
6. Нэвтэрч ормогцоо доорх зурагт сум заан тэмдэглэсэн байгаа “хүсэлт” гэсэн цонхыг дараарай.
7. Тэгмэгц энгийн түрээсний орон сууцанд хамрагдах хүсэлт гаргагчийн анкет, түрээслээд өмчлөх орон сууцанд хүсэлт гаргагчийн анкет гэсэн доорх зурагт заасан цонх нээгдэнэ.
8. Ингээд та өөрийнхөө аль хүсэж байгаа анкетаа сонгоод, аль зорилтот бүлэгт хамрагдахаа сонгоод бүх цонхыг үнэн зөв бөглөж цахим бүртгэлдээ хамрагдаарай. Жишээ болгож залуу гэр гэсэн зорилтот бүлгийг доор сонгосон байгааг анхаарна уу
Танд аз, амжилт хүсье