СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт, Наадам | 2019-07-12

Сэлэнгийн хоёр бөх улсын начны болзол хангалаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтой бөхчүүд үлдсэнээс одоогоор таван Улсын начин цолтон төрөөд байна

Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, мөн тус харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном, Улсын харцага Х.Гантулга нар төрийн их наадамд тавж давж, Улсын начин цолны болзол хангалаа.

Дашрамд дурдахад Сэлэнгийн харьяат Б.Орхонбаяр улсад анх удаа барилдаж ийнхүү начин цолтон болж байгаа юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд түрүүлж байсан бөгөөд түүний багш нь Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ажээ.

Улсын начин цолны болзол мөн хангаад буй аймгийн арслан Н.Баярбаатарын хувьд золгооноос бярдаж, мордох мэхийг сайн хийдэг. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө болсон Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд үзүүр түрүүнд үлдэж байжээ. 

ЗУРГААГИЙН ДАВАА: /ам авсан байдал/

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын аварга Н.Батсуурь  /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /Увс/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/

Улсын арслан Э.Оюунболд /хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.