Зургийг: todmagnai.mn
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт эхэллээ. Улсын наадам хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж, аргагүй аргамаг хүлгүүд саахалтын зайтай хурдлан орж ирлээ.
Газар газрын 298 хурдан хязаалан төрийн наадамд тоосоо өргөхөөр бүртгүүлж, 184 нь гарааны зурхайгаас хөдөлснөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Хонгор үрээний хувьд Наранхонгорын төл бөгөөд өмнө нь нэг ч уралдаж байгаагүй "битүү" үрээ гэнэ. Тэрбээр ес дөх жилдээ төрийнхөө наадамд морь мордуулж, анхны түрүүгээ ийнхүү авлаа.
Хязаалан насанд,
Хязаалан насны хурдан морьд энэ жил 17 км-т шандсаа сорив. Хязаалан насны морьдын уралдааныг үзэх бол энд дарна уу.