Бразилчууд Копа-Америка тэмцээнд 21 дэх удаагаа финалдаж байна

Сурталчилгаа
Бразилчууд Копа-Америка тэмцээнд 21 дэх удаагаа финалдаж байна

 

Хөлбөмбөгийн 46 дахь удаагийн "Копа Америка 2019" тэмцээний хагас шигшээ эхний тоглолт явагдлаа. 

Хагас шигшээд Бразил - Уругвай, Чили - Перугийн шигшээ багууд тунан үлдээд байсан ба урьд шөнө эхний багууд болох Бразил - Аргентины шигшээ багуудын тоглолт явагдлаа. 

Уг тоглолтод Копа Америка тэмцээний 14 удаагийн аварга Аргентины шигшээ багийг уг тэмцээний найман удаагийн аварга болох Бразилын шигшээ баг нутаг дээрээ буулган авлаа. Аргентины шигшээ баг 2005 оноос хойш тив, дэлхийн чанартай тэмцээнд Бразилын шигшээ багийг хожоогүй хар цуврал нь үргэлжлүүллээ. 

Тоглолтын гоолын салхийг 19 дэх минутад Габриел Жесус тун ганган гоолдож эхлүүллээ. Харин 71 дэх минутад Фирмино гоолдож багаа финалд аваачлаа. Ийнхүү Бразилчуууд нутагтаа зохиогдож буй 46 дахь удаагийн "Копа Америка 2019" тэмцээний финалд шалгарч өнөө шөнө тоглох Чили болон Перугийн ялсан багтай энэ сарын 8-ны өдөр тоглоно. Харин Аргентины шигшээ баг гуравдугаар байрын төлөө энэ сарын 7-ны өдөр дээрх хоёр багийн хожигдсонтой нь тоглох хуваарьтай байна.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0