Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ: АНУ 5 дахь удаагаа финалд шалгарлаа

Сурталчилгаа
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ: АНУ 5 дахь удаагаа финалд шалгарлаа

 

Шөвгийн дөрөвт Англи - АНУ, Нидерланд - Шведийн багууд тунан үлдээд байсан ба урьд шөнө эхний хоёр багийн тоглолт буюу Англи - АНУ-ын шигшээ багуудын тоглолт явагдлаа. 

Энэ жил түүхэндээ анхны түрүүгээ авах зорилготой ирсэн Английн шигшээ багийн бүсгүйчүүдийн мөрөөдөл талаар боллоо.

Тоглолтын 10 дахь минутад 2015 онд шигшээ багтайгаа дэлхийн аварга болж байсан Кристен Пресс гоолын салхийг хагалж эхний гоолыг хийлээ. Үүний хариуг Английн Эллэн Вайт 19 дэх минутад гоолдон тоглолтыг тэнцүүлсэн юм. Эллэн Вайтын энэхүү гоол нь энэ удаагийн дэлхийн аваргаар түүний оруулж буй зургаа дахь гоол байсан ба тэрээр мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлэх боллоо.

Английн "Мэргэн бууч" Эллэн Вайт

Тоглолтын 31 дэх минутад АНУ-ын Алекс Морган гоолдлоо. Энэхүү гоол тоглолтын эцсийн цэг байлаа. Алекс Морганы хувьд энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн эхний тоглолтод таван гоол оруулж дуулиан тарьж байсан. Ийнхүү зургаа дахь, мөн хагас шигшээ тоглолтын хожлын гоолоороо мэргэн буучдын жагсаалтыг Английн Эллен Вайтын хамт зургаан гоолтойгоор тэргүүлж байна. 

"Мэргэн бууч" Алекс Морган

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0