Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар "Загалмайлсан эцэг" домогт Жеймс Брауны ‘It's a Man's Man's Man's World’ дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.
"It's a Man's Man's Man's World"
Өглөө бүр танд хүрдэг "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" цуврал булангийн өнөө өглөөний дугаараар энэ дууны талаар болон дуучны талаар нийтлэсэн билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Харин танд яг одоо уг дууны ковер хувилбаруудыг танилцуулж байна. Уг дуу зохиогдсоноос найман жилийн дараа буюу 1974 онд Австралийн дуучин Renée Geyer анхны гэж хэлж болох ковер хувилбарыг дуулсан байдаг.
Нидерландын дуучин Вейлон New Amsterdam оркестр хөгжимчидтэй хамтран дуулсан хувилбар бас л янзтай.
2007 оны Гремми наадмын үеэр домогт дуучин Жеймс Браунд хүндэтгэл үзүүлэн поп дуучин Кристина Агулера уг дууг өөр хувилбараар ковер хийн дуулсан байдаг.
Дуучин Seal 2008 оны Soul цомогтоо уг дууг ковер хийн оруулсан байдаг.
Энд нэгэн сонирхолтой үзүүлбэр байгаа ба Жеймс Браун Попын хаан Майкл Жексонтой хамтран дуулсан байдаг.
"It's a Man's Man's Man's World" дуунд хариу дуу хүртэл байдаг ба 1996 онд Шведийн дуучин Н.Черри "Woman" дууг дуулсан байдаг.