Дэлхийн шилдэг цомог: Мариан Кери "Daydream"
Дэлхийн шилдэг цомог: Мариан Кери "Daydream"

 

Энэхүү цуврал булангаараа бид дэлхийд хамгийн олон хувь борлуулагдсан шилдэг цомгуудыг танилцуулдаг юм.

Daydream

Тэрээр цомгийг бичүүлж эхлэхдээ эрс өөрчлөлтийг хийх зорилго тавьсан байдаг. Тэрээр "Daydream" цомгийн хүрээнд тухайн үед ид мандаж байсан хөвгүүдийн "Boyz II Men" хамтлагтай One Sweet Day дууг хамтран гаргасан нь үр дүнгээ өгч жинхэнэ шуугиан тарьж чадсан байна. Энэ нь түүний R&B урсгалд хөл тавьсан "үсрэнгүй алхалт" болж чадсан байдаг. 38 дахь удаагийн Гремми наадамд зургаан төрлөөр нэр дэвшсэн ч "гар хоосон" буцсан юм. Гэвч Гремми наадмын тайзнаа шинэ цомгийнхоо дуунаас дуулсан нь цомгийн борлуулалтад шууд нөлөөлсөн зөв маркетинг болж чаджээ. Цомгийн зургаан дуугаа сингл хэлбэрээр гаргасан ба хамгийн эхний "Fantasy" сингл нь "Билбордын шилдэг 100 дуу жагсаалт"-ыг найман долоо хоног тэргүүлсэн байдаг.  

Daydream цомог дэлхий даяар 20 сая гаруй хувь борлогдсон ба зөвхөн Японд 2.1 сая хувь борлуулагдсан нь Ази бус уран бүтээлчийн хамгийн олон хувь борлуулагдсан цомгоор нэрлэгдсэн нь бий.

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл