Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар домогт Жон Ленноны "Imagine" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.
Imagine
"Imagine" бол домогт Жон Ленноны ганцаарчилсан бүтээлүүдээс хамгийн олон хувь борлуулагдсан сингл юм. Уг дууны агуулга нь хүн төрөлхтнийг хил хязгааргүй, үндэсний харьяалалгүйгээр төсөөлсөн, материаллаг эд, хөрөнгөөс татгалзахыг уриалсан байдаг. Жон Леннон уг дууг 1971 онд гэртээ бичсэн байна. Гэвч албан ёсоор сингл хэлбэрээр худалдаанд гарсан нь 1975 он байсан юм. Энэхүү дуу нь манай сайтын тогтмол булан болох "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтсан байгаа тул дарааллын дагуу орох мөчид нь дууны талаар болон Жон Ленноны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийн хамт хүргэх болно. Харин өнөөдөр "Imagine" дууны ковер хувилбаруудыг танилцуулахаар бэлтгэлээ. Мэдээж энэхүү гайхалтай дууг дэлхий маш олон одод өөр өөрсдийн хувилбараар ковер хийн дуулсан байдаг.
1980 онд Английн алдарт дуучин Элтон Жон амьд тоглолтынхоо үеэр уг дууг ковер хийн дуулжээ.
1980 оны 12 дугаар сарын 9-ны өдөр буюу Жон Ленноныг нас барснаас нэг хоногийн дараа Queen хамтлаг Wembley Arena-д Imagine дууг ковер хийн дуулсан нь бий. Албан бус мэдээллээр Queen хамтлагийнхан түүнийг нас барсныг тухайн үедээ мэдээгүй байсан гэдэг.
1996 онд Атлантагийн Олимпийн их наадмын хаалтын үйл ажиллагаан дээр алдарт Стив Вондер Imagine дууг маш гайхалтай ковер хийн дуулсан нь бий. Стив Вондерын нэгэн сонирхолтой ковер хувилбарыг толилуулж байна.
2005 онд цунамид өртсөн хохирогчдод туслах хандивын тоглолт дээр энэ дууг сонгон авч дуулсан байна.
Дуучин Лэйди Гага 2015 оны Европын наадмын нээлтэнд Imagine дууг ковер хийн дуулсан байдаг. Ерөөс энэ дуу хэд хэдэн олимпийн наадмын нээлт, хаалтанд дуулагдсан нь бий.