Үерхэлдээ үнэнч Нисванисын бүтээсэн "Нисдэг таваг"
Үерхэлдээ үнэнч Нисванисын бүтээсэн "Нисдэг таваг"

 

Манай сайтын үзэгч, сонсогчдодоо хүргэдэг "Шилдэг цомог" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар Монголын алдарт "Нисванис" хамтлагийн "Нисдэг таваг" цомгийг онцлон танилцуулж байна. 

Нисванис "Нисдэг таваг"

Энэ өдрүүдэд хамтлаг үүсгэн байгуулагдсаныхаа 23 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй Нисванис хамтлаг анх гарч ирж байхдаа "ад шоо үзэгдсэн урт үстнүүд" байсан бол өдгөө Монголын хөгжмийн салбарт томоохон байр суурийг эзэлсэн "том" хамтлаг болжээ. Тэдний анхны тоглолтын нэр "Сонсохыг хориглоно" нэртэй байсан ч маш олон хүн цуглаж тэднийг "Сонссон" байдаг. Нисванис хамтлагийн дууны агуулга, урсгал чиглэл нь Монголд шинэ содон "Нисдэг таваг" мэт өвөрмөц байсан юм. Хамтлаг студийн гурав дахь "Нисдэг таваг" цомгоо 2006 онд гаргаж тэр жилдээ Монголын хөгжмийн дээд шагнал гардуулах Пентатоник наадмаас "Шилдэг цомог" шагналыг хүртэж байлаа. 

Маргааш буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр NIS NIS FEST 2019 тоглолтыг үзэн тэдний нисдэг тавгаар хамтдаа аялахыг урьж байна. 

Танай гариг танай гариг танай гариг намайг бачууруулж бн
Таньж мэдэх таньж мэдэх таньж мэдэх юу ч алга
Тэгээд дээр нь Тэгээд дээр нь Тэгээд дээр нь луйварчид
Тиймээс би Тиймээс би Тиймээс би буцмаар бн
Ломбарднаас нисдэг тавгаа нисдэг тавгаа авмаар бн
Тэгээд эндээс эндээс би эндээс би буцмаар бн
Ломбарднаас нисдэг тавгаа нисдэг тавгаа авмаар бн
Тэгээд эндээс эндээс би эндээс би буцмаар бн

Одоо надад Одоо надад Одоо надад мөнгө ч алга
Ойлгож мэдэх Ойлгож мэдэх Ойлгож мэдэх хүн ч алга
Тэгээд дээр нь Тэгээд дээр нь Тэгээд дээр нь ганцаардаж бн
Тиймээс би Тиймээс би Тиймээс би буцмаар бн
Ломбарднаас нисдэг тавгаа нисдэг тавгаа авмаар бн
Тэгээд эндээс эндээс би эндээс би буцмаар бн
Ломбарднаас нисдэг тавгаа нисдэг тавгаа авмаар бн
Тэгээд эндээс эндээс би эндээс би буцмаар бн

Шар айраган далай дээр шарсан галуу хөвж явдаг
Шаналж мөнгө төгрөг хайх хэрэг бдаггүй
Сургууль гэж бхгүй эрүүлжүүлэх ч бхгүй
Манай гариг эндээс маш хол бдаг юм
Ломбарднаас нисдэг тавгаа нисдэг тавгаа авмаар бн
Тэгээд эндээс эндээс би эндээс би буцмаар бн
Ломбарднаас нисдэг тавгаа нисдэг тавгаа авмаар бн
Тэгээд эндээс эндээс би эндээс би буцмаар бн

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл