Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт "The Man Who Sold the World" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.
"The Man Who Sold the World"
Энэхүү дууг ихэнх сонсогч нар домогт Нирвана хамтлагийн дуулсан хувилбараар нь мэддэг байж мэднэ. Нирвана хамтлаг 1993 оны MTV Unplugged тоглолт дээрээ энэ дууг дуулсан байдаг. Гэвч "The Man Who Sold the World" дуу нь Нирвана хамтлагийн ковер хийн дуулахаас 20 жилийн өмнө буюу зохиогдож байсан байх юм. Английн дуучин, дуу зохиогч Девид Бови 1971 онд анх зохиож дуулсан байдаг. Гэвч түүний энэхүү дууг ковер хийж дуулсан хувилбарууд нь анхны хувилбараасаа ч илүү нэр алдрыг ковер хийн дуулсан дуучдадаа авч ирсэн байна. Девид Бови ч мөн дууны зохиомжоо хэд хэдэн удаа өөрчлөн дуулсан байдаг. Тухайлбал, 1995-1997 оны үед "The Man Who Sold the World" дууг техно хэмнэлтэй болгон өөрчилж дуулж байсан байх юм.
Дуучин Дэвид Бови "The Man Who Sold the World"
1974 онд Шотландын дуучин Лулу ковер хийн дуулахад уг дууг зохиогч Девид Бови ард нь вокал хийж хамтран дуулахын сацуу саксафон хөгжим тоглосон байдаг. Энэ хувилбар маш их алдартай болж хит жагсаалтуудыг тэргүүлж байсан байна.
1993 онд домогт Нирвана хамтлаг "MTV Unplugged" тоглолтын үеэрээ ковер хийн тоглосон нь сонсогчдод илүү хүрч, магадгүй Нирвана хамтлагийн өөрийнх нь дуу мэт хоногшсон байж мэднэ. Дууг зохиогч Девид Бови: "Нирвана" хамтлаг болон Курт миний дууг сонгож дуулсан нь, дуулах дуулахдаа бүр гайхамшигтай дуулсанд талархаж байна. Тэд миний дууг Америкт сайн хүргэж чадлаа" хэмээн хэлсэн байдаг.
"The Man Who Sold the World" дууны бас нэгэн орчин үеийн хувилбарыг францийн поп электро урсгалаар тоглодог øllebirde хамтлаг хэрхэн ковер хийсэн болохыг хамтдаа сонсож үзье. Бас л өвөрмөц хувилбар болсон байна.
сонирхолтой мэдээлэл байна. хуучин хувилбараар нь сонсож үзлээ. ер нь бараг тэр чигээр нь коверлосон байдаг л юм байна.