Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №362 Eric Clapton, ‘Tears in Heaven’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №362 Eric Clapton, ‘Tears in Heaven’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Eric Clapton, ‘Tears in Heaven’

Домогт Эрик Клаптон

Английн рок, блюз гитарчин, дуучин, дуу зохиогч Эрик Патрик Клаптон нь Рок Н Роллын хүндэтгэлийн танхимд гурвантаа залагдсан цорын ганц уран бүтээлч юм. Мөн тэрээр Роллинг Стон сэтгүүлээс шалгаруулсан бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 гитарчны дэд байранд эрэмбэлэгддэг дэлхийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий гитарчин юм. Карьерийнхээ түүхэнд 100 гаруй сая хувь цомог борлуулж Гремми шагналыг 18 удаа хүртсэн гээд түүний алдар хүндийг тоочоод барахгүй. 

Манай сайтын "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралаа түүний хамгийн шилдэг тоглолт болох 1992 оны MTV Unplugged тоглолтоор эхлүүлж байсан нь тохиолдлын хэрэг биш юм. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

‘Tears in Heaven’

"Tears in Heaven" буюу "Диваажин дахь нулимс" дууг Эрик Клаптон өөрийн нас барсан хүүд зориулж зохиосон бөгөөд түүний хүү 4 насандаа Нью Иорк дахь байшингийн 53 давхрын цонхоор унаж нас барсан юм. Энэ дуу дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналыг гурван удаа авч байсан юм. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл