"Kennedy Center Honors" 2004 Элтон Жонн
"Kennedy Center Honors" 2004 Элтон Жонн

 

Манай сайт үзэгч, уншигчид даа зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ нэгэн сайхан тоглолтыг хүргэхээр бэлтгэлээ. Домогт дуучин Элтон Жоннд дэлхийн одууд хүндэтгэл үзүүлж түүний хит дуунуудыг эгшиглүүлсэн 2004 оны "Kennedy Center Honors" тоглолт юм. 

2004 онд хүндэтгэл хүлээсэн эрхмүүд

Энэхүү тоглолтод Билли Жоел, Кид Рок, Хийтер Хийдли, Фантасиа нар Элтон Жоны дуунуудыг дуулж түүнд хүндэтгэл үзүүллээ. 

Америкийн нэгдсэн улс жил бүрийн эцэст Америкийн соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү хүндэтгэлийн тоглолт Кеннеди ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн дуурийн театрт болдог уламжлалтай юм.

Манай сайт өмнө нь домогт Пол Маккартнигийн "Kennedy Center Honors" тоглолтыг та бүхэндээ толилуулж байсан билээ. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.  

2004 оны "Kennedy Center Honors" тоглолтыг тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Буш тэргүүн хадагтай нар үзэж сонирхжээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл