Пол Маккартни хүндэтгэлийн тоглолт
Пол Маккартни хүндэтгэлийн тоглолт

 

Манай сайт үзэгч, уншигчид даа зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ нэгэн сайхан тоглолтыг хүргэхээр бэлтгэлээ.

Энэхүү хүндэтгэлийн тоглолт Кеннеди ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн дуурийн театрт болдог уламжлалтай юм.

"Kennedy Center" дуурийн театр

1978 оноос жил алгасалгүй явагдаж байгаа энэхүү хүндэтгэлийн ёслолд жил бүр 5 хүнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Жил бүрийн 12 сард амралтын өдөр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд АНУ-ын засгийн газар өндөр ач холбогдол өгч бүтэн хоёр өдрийг зориулдаг байна. Хагас сайн өдөр нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хүндэтгэл үзүүлж харин бүтэн сайн өдөр нь АНУ-ын ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай тэргүүтэй хүндтэй зочид хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхдог байна. Энд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд АНУ-ын ерөнхийлөгч оролцдог уламжлалтай хэдий ч 2017 онд АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Мелани Трамп нар хүндэтгэлийн тоглолтод оролцохоос татгалзсан байдаг. Энэ тухай ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа: "" хэмээн жиргэсэн байдаг. 

Өнөөдөр та бүхэндээ үзүүлэхээр бэлтгэсэн тоглолт бол 2010 онд домогт Пол Маккартнигийн хүндэтгэлийн тоглолт юм. Уг тоглолтод дэлхийн одод Маккартнигийн дуунуудыг өөр өөрсдийн хувилбараар дуулсан байдаг. 

2010 он. Кеннедигийн хүндэтгэлийн эзэд

2010 онд каунтри дуучин, хөгжимчин Мерл Хаггард, хөгжмийн зохиолч Жерри Херман, бүжиг дэглээч Билл Т Жонес, ТВ хөтлөгч Опра Винфрей, Пол Маккартни нарт хүндэтгэл үзүүлсэн байна.

Битлз хамтлагийн дуучин, хөгжимчин домогт Пол Маккартнид хүндэтгэл үзүүлэн дэлхийн одод болох Аеросмиф хамтлагийн дуучин Стивен Тайлоо, Но Доубт хамтлаг, дуучин Нора Жонс, Фү Файтерс хамтлагийн дуучин Дейв Гров, дуучин Жеймс Тейлор нар оролцсон бөгөөд энэ тоглолтыг та бүхэндээ өнөөдөр үзүүлэхээр бэлтгэлээ. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл