www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Aretha Franklin, 'I Never Loved a Man the Way I Love You'
Гарсан он: 1967 он
Төрөл: Southern Soul
Үргэлжлэх хугацаа: 32:51
Лэбэл: Atlantic
“Soul” дууны хатан хаан, Америкийн иргэний эрхийн хөдөлгөөний хүчтэй тэмцэгч асан Арета Франклин (1942-2018) 1960-аад оны сүүлээр дэлхий нийтийг хит дуунуудаараа байлдан дагуулж байлаа. Түүний супер хит дуунууд болох "Respect", "Chain of Fools", "Think", "(You Make Me Feel Like) A Natural Woman", "I Never Loved a Man (The Way I Love You)" зэрэг дуунууд нь түүнд "Soul дууны хатан хаан" хэмээх цолыг хайрлажээ. Франклин Грэммийн 18 удаагийн шагнал хүртэхийн сацуу АНУ-ын шилдэг хит дууны жагсаалтыг 17 удаа тэргүүлсэн гайхамшигтай дуучин байлаа.
Өнөөдөр үзэгч сонсогчдодоо домогт дуучны нэрийн хуудас болсон "I Never Loved a Man (The Way I Love You)" дуугаар нэрлэгдсэн студийн 10 дахь цомгийг танилцуулж байна. Энэхүү цомог нь Арета Франклины Atlantic Records-той хамтран гаргасан анхны цомог нь бөгөөд цаг хугацаа өнгөрөх үнэ цэн нь өсөн нэмэгдэж буй гайхалтай цомог юм. Тодруулбал: "Rolling Stone" сэтгүүлийн "Бүх цаг үеийн шилдэг 500 цомог" жагсаалтад 2003 оны байдлаар №84-т эрэмбэлэгдэж байсан бол өнгөрсөн оны санал асуулгаар №13-т жагсах болсон байна.
Цомог Арета Франклиний бас нэгэн нэрийн хуудас болсон "Respect" дуугаар эхлэх ба энэхүү дуу R&B хөгжмийн эрин үеийн шилдэг дууны нэгээр тооцогддог байна.
'I Never Loved a Man the Way I Love You'
А тал:
1. "Respect" 2:29
2. "Drown in My Own Tears" 4:07
3. "I Never Loved a Man (The Way I Love You)" 2:51
4. "Soul Serenade" 2:39
5. "Don't Let Me Lose This Dream" 2:23
6. "Baby, Baby, Baby" 2:54
В тал:
7. "Dr. Feelgood" 3:23
8. "Good Times" 2:10
9. "Do Right Woman, Do Right Man" 3:16
10. "Save Me" 2:21
11. "A Change Is Gonna Come" 4:20
“Soul” дууны хатан хаан Арета Франклины шилдэг дуунуудын түүврийг та манай сайтын "Онлайн радио 24/7" булангаас сонсох боломжтой.