"Таны заавал сонсох 500 цомог" №48 Bob Marley and the Wailers, "Legend"
"Таны заавал сонсох 500 цомог" №48 Bob Marley and the Wailers, "Legend"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Bob Marley and the Wailers, 'Legend'

Гарсан он: 1984 он
Төрөл: Регги
Үргэлжлэх хугацаа: 51:01
Лэбэл: Island 

Регги хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг болох домогт Боб Марлы (1945-1981) "Bob Marley and the Wailers" нэртэй хамтлагаа байгуулсан нь 1963 он байлаа. Тус хамтлаг агуу Боб Марлыг нас барсны дараа нэгэн гайхалтай цомог гаргасан нь өнөөдрийн та бидний сонсох гэж буй "Legend" цомог юм. Энэхүү цомогт 1972-1983 оны хооронд бичигдсэн супер хит синглүүд бүгд багтсан байдаг. Тэр ч утгаараа бүх цаг үеийн хамгийн олон хувь борлуулагдсан /33 сая гаруй хувь/ регги цомог болсон юм. 

"Legend" цомог нь пянз, кассет, компакт диск хувилбаруудаар гарахаас гадна 2002 онд дахин сэргээгдсэн бичлэг бүхий диск, 2013 онд ремикс хувилбаруудаар мөн гарч байсан юм. Мөн түүнчлэн 2014 онд 30 жилийн ойд нь зориулан гурван өнгийн пянз болон Blu-ray форматаар гарч байсан байна. 

'Legend'

А тал:
1. "Is This Love" 3:52
2. "No Woman, No Cry" 4:05
3. "Could You Be Loved" 3:33
4. "Three Little Birds" 2:56
5. "Buffalo Soldier" 5:24
6. "Get Up, Stand Up" 3:17
7. "Stir It Up" 3:38

В тал:
1. "One Love/People Get Ready" 2:52
2. "I Shot the Sheriff" 3:46
3. "Waiting in Vain" 4:10
4. "Redemption Song" 3:48
5. "Satisfy My Soul" 3:45
6. "Exodus" 5:24
7. "Jamming" 3:17

Цомгийн жагсаалтыг ажвал бүх дууг нь онцлох хэрэгтэй дуунууд байгааг та анзаарсан биз ээ. Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол 1978 оны Kaya цомгийнх нь супер сингл "Is this Love" дуу бөгөөд энэхүү нийтлэлийг өгүүлэгч миний хувьд хамгийн дуртуй дуунуудын маань нэг юм. 

Харин цомгийг бүхэлд нь манай сайтын "Онлайн радио 24/7" булангаас та сонсох боломжтой. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Gerle

    M

  2. Gerle

    M