"Таны заавал сонсох 500 цомог" №53 Jimi Hendrix, "Electric Ladyland"
"Таны заавал сонсох 500 цомог" №53 Jimi Hendrix, "Electric Ladyland"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Jimi Hendrix, "Electric Ladyland"

Гарсан он: 1968 он
Төрөл: Писхеделик рок, Хард рок
Үргэлжлэх хугацаа: 73:56
Лэбэл: Reprise

27-хон насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн домогт дуучин, гитарчин Жими Хендрикс өөрийн "The Jimi Hendrix Experience" хамтлагтайгаа гурван цомог гаргасан байдаг ба өнөөдөр хөгжим сонирхогчдодоо тус хамтлагийн хамгийн сүүлийн цомог болох "Electric Ladyland" цомгийг танилцуулж байна. 

"Electric Ladyland" цомог нь "The Jimi Hendrix Experience" хамтлагийн хувьд хамгийн сүүлчийн цомог боловч Жими Хэндриксийн хамгийн сүүлчийн цомог биш юм. Учир нь 1970 онд Жими шинэ хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр "Band of Gypsys" нэртэй амьд тоглолтын цомог гаргасан байдаг.

"Electric Ladyland" цомгийн тухайд Жими Хэндриксийн супер хитүүд багтдаг ба манай сайтын "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад тус цомгийн  ‘Voodoo Child (Slight Return)’,  ‘All Along the Watchtower’ зэрэг дуунуудыг нь онцлон танилцуулж байлаа. 

"Electric Ladyland" цомог нь хос цомог бөгөөд Америкийн хит жагсаалтыг тэргүүлсэн Жими Хэндриксийн цорын ганц цомог юм. 

 

"Electric Ladyland"

А тал:

1. "...And the Gods Made Love" 1:19
2. "Have You Ever Been 2:08
3. "Crosstown Traffic" 2:25
4. "Voodoo Chile" 14:50

В тал:

1. "Little Miss Strange" 2:47
2. "Long Hot Summer Night" 3:21
3. "Come On (Part 1)" 4:04
4. "Gypsy Eyes" 3:38
5. "Burning of the Midnight Lamp" 3:33

С тал:

1. "Rainy Day, Dream Away" 3:39
2. "1983... (A Merman I Should Turn to Be)" 13:25
3. "Moon, Turn the Tides....Gently Gently Away" 0:58

D тал:

1. "Still Raining, Still Dreaming" 4:19
2. "House Burning Down" 4:26
3. "All Along the Watchtower" 3:54
4. "Voodoo Child (Slight Return)" 5:06

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл