"Таны заавал сонсох 500 цомог" №54 James Brown, "Star Time"
"Таны заавал сонсох 500 цомог" №54 James Brown, "Star Time"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

James Brown, "Star Time"

Гарсан он: 1991 он
Төрөл: Соул, Фанк
Үргэлжлэх хугацаа: 294:08
Лэбэл: Polydor

Хөгжмийн ертөнцөд "Соул хөгжмийн загалмайлсан эцэг", Ноён Динамит" зэрэг алдраараа нэрд гарсан 20-р зууны Фанк хөгжмийн ноён оргил Жеймс Браун агсны /1933-2006/ бүхий л хит дуунууд бүхий дөрвөн хос, нийт 71 дуу бүхий "Star Time" цомог 1991 онд гарчээ. Тус цомогт дуунууд нь 1956-1984 оны хооронд бичигдсэн дуунууд бөгөөд 1956 оны анхны хит дуу болох "Please, Please, Please" дуунаас эхлээд 1984 оны супер хит "Unity" хүртэлх бүхий л хит дуунууд нь багтсан байна. 

Цуглуулга цомог төрөлд багтах тус цомогт үндсэн дөрвөн цомог агуулагдах ба цомог тус бүр нь өөр өөрийн гэсэн нэртэй байдаг. 

  • Диск 1: "Mr. Dynamite"
  • Диск 2: "The Hardest Working Man In Show Business"
  • Диск 3: "Soul Brother No. 1"
  • Диск 4: "The Godfather Of Soul"

 Супер хит 71 дуунаас аль нэгийг нь онцлох нь өрөөсгөл бөгөөд манай сайтын "Онлайн радио 24/7" буланд түүний хитүүдийг байршуулсныг та сонсох боломжтой. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл