"Таны заавал сонсох 500 цомог" №55 Pink Floyd, "The Dark Side of the Moon"
"Таны заавал сонсох 500 цомог" №55 Pink Floyd, "The Dark Side of the Moon"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Pink Floyd, "The Dark Side of the Moon"

Гарсан он: 1973 он
Төрөл: Прогрессив рок
Үргэлжлэх хугацаа: 43:09
Лэбэл: Harvest

Английн домогт Пинк Флойд хамтлагийн студийн найм дахь "The Dark Side of the Moon" цомог 1973 онд гарчээ. Энэхүү концепт цомог нь сэтгэлгээний бүтээл бөгөөд сэдэв нь цаг хугацаа, шунал, үхэл, сэтгэцийн өвчин зэрэг нэлээдгүй хүнд сэдвүүдийг хамарсан байдаг. 

Хөгжим судлаачдаас маш өндөр үнэлгээ авсан тус цомог борлуулалтын хувьд ч амжилттай байж 45 сая гаруй хувь борлуулагдсан нь Пинк Флойд хамтлагийн хамгийн амжилттай төслүүдийн нэг болж чаджээ. 2013 онд Конгрессийн номын сангаас "The Dark Side of the Moon" цомгийг "Хүн төрөлхтний түүхэн дэх соёлын болоод гоо зүйн ач холбогдолтой бүтээл" хэмээн тодорхойлж Үндэсний бичлэгийн бүртгэлд хадгалахаар болсон байна. 

Манай сайтын "Дэлхийн шилдэг тоглолт" буланд 1974 онд Лондонд тоглосон "The Dark Side of the Moon" тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байсан ба та тус тоглолтыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

"The Dark Side of the Moon" цомогт нийт 10 бүтээл багтсан байдаг ба эндээс аль нэгийг нь онцлон сонгох ямар ч боломжгүй бөгөөд та цаг гарган цомгийг эхнээс нь дуустал нь сонсохыг танд зөвлөж байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл