"Таны заавал сонсох 500 цомог" №58 Led Zeppelin, "Led Zeppelin IV"
"Таны заавал сонсох 500 цомог" №58 Led Zeppelin, "Led Zeppelin IV"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Led Zeppelin, "Led Zeppelin IV"

Гарсан он: 1971 он
Төрөл: Хард рок, Хэви Метал
Үргэлжлэх хугацаа: 42:34
Лэбэл: Atlantic

Heavy metal хөгжмийн домгуудын нэг Английн "Led Zeppelin" хамтлаг 1968 онд Лондон хотноо байгуулагдаж байжээ. Led Zeppelin хамтлаг 11 жилийн дотор найман студийн цомог бичүүлж дуу хөгжмийн түүхэнд хамгийн олон хувь цомог борлуулсан хамтлагуудын тэргүүн эгнээнд бичигддэг. Тэд дэлхий даяар 200-300 сая хувь цомог борлуулсан гэсэн тоо баримт бий. Зөвхөн Америкт 111.5 сая хувь цомог борлуулсан нь түүхэнд дэх хамгийн олон хувь цомог борлуулсан уран бүтээлчдийн жагсаалтын гуравт бичигддэг байна.

Led Zeppelin хамтлаг 1969-1971 онуудад гаргасан эхний дөрвөн цомгоо хамтлагийн нэрээр буюу Led Zeppelin - Led Zeppelin IV хэмээн нэрлэсэн нь бий. Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо тэдний хамтлагийнхаа нэрээр гаргасан дөрөв дэх цомог буюу "Led Zeppelin IV" цомгийг танилцуулж байна. 

"Led Zeppelin IV" цомогт Led Zeppelin хамтлагийн нэрийн хуудас болсон ‘Stairway to Heaven’ дуу багтсан байдаг ба сингл хэлбэрээр цацагдаагүй ч бүх цаг үеийн шилдэг дуунуудын нэг юм. Гитарчин Жимми Пейж, дуучин Роберт Плант нарын зохиосон уг дуу нь үндсэн гурван хэсгээс бүрдэх ба хэсэг бүр хэмнэл болоод дууны хэмжээ нь өөр байдаг. Намуухан акустик гитарын гоцлолоор эхэлсэн дуу аажимдаа цахилгаан гитарын хүчирхэг дуугаралтаар солигдаж төгсгөл хэсэгтээ дуучны намуухан хоолой "And she's buying a stairway to heaven." гэх бадгийг хэлээд дуу дуусдаг.

Ерөөс уг дуу нь прогрессив, фолк, хард рок хэмнэлүүдийг өөртөө агуулсан дуу юм. ‘Stairway to Heaven’ дуу зохиогдсон цагаасаа эхлэн Америк болон Английн ФМ радиогоор хамгийн олон удаа захиалагдсан дуугаар нэрлэгдсэн байна. Led Zeppelin хамтлаг ‘Stairway to Heaven’ дууг тоглолт бүрдээ эгшиглүүлдэг байсан ба хамгийн сүүлд 2007 оны 12 сарын 10 өдөр London's O2 Arena цэнгэлдэхэд хамгийн урт хувилбараар нь буюу нийт 15 минут тоглосон байдаг. Уг тоглолтод долоон минут орчим гайхамшигт гитарын хослол эгшиглэдэг байна.

Led Zeppelin IV цомгийн хамгийн эхний дуу бөгөөд эхний сингл болох "Black Dog" дууг сонсолгүй өнгөрөх боломжгүй. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл