"Таны заавал сонсох 500 цомог" №76 Curtis Mayfield, "Superfly"
"Таны заавал сонсох 500 цомог" №76 Curtis Mayfield, "Superfly"

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Curtis Mayfield, "Superfly"

Гарсан он: 1972 он
Төрөл: Писхеделик сөүл
Үргэлжлэх хугацаа: 37:05
Лэбэл: Curtom

1972 онд гарсан Писхеделик сөүл "Superfly" цомог нь Америкийн сөүл хөгжмийн гол төлөөлөгч болох Куртис Мейфилдын гурав дахь студийн цомог юм. 1970-аад оны сөүл хөгжмийн сонгодог бүтээл болох "Superfly" цомог нь уран бүтээлчийн хувьд төсөөлж байснаас давсан амжилтыг үзүүлсэн байна. Цомог нь "Superfly" нэртэй киноны саундтрак хэлбэрээр гарч байсан ч цомгийн ашиг орлого нь үндсэн киноныхоо ашиг орлогоос давсан байдаг. 

"Superfly" цомог гарч байх үед Марвин Гейн алдарт "What's Going On" (1971) цомог ид мандаж байсан ба тус хоёр цомогт багтсан дуунуудад өгүүлэх сэдвийн хувьд ижил төстэй байлаа. Тухайн үеийн ядуу зүдүү байдал, мансууруулах бодисын донтолтын талаар өгүүлдэг байна. 

Цомгийн гол дуу бол мэдээж "Superfly" бөгөөд хөгжим судлаачдаас өндөр үнэлгээ авч байлаа. Харин цомог гарахаас өмнө "Freddie's Dead" дуу нь сингл хэлбэрээр цацагдсан байна. "Freddie's Dead" дуу кинон дээрээ үггүйгээр зөвхөн аялгуу нь ашиглагдсан нь энэхүү дууг Оскар болон Гремми наадмаас шагнал хүртэх боломжоо алдсан гэж үздэг байна.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл