"Таны заавал сонсох 500 цомог" №85 John Lennon, "Plastic Ono Band"
"Таны заавал сонсох 500 цомог" №85 John Lennon, "Plastic Ono Band"

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

John Lennon, "Plastic Ono Band"

Гарсан он: 1970 он
Төрөл: Рок, Авант поп
Үргэлжлэх хугацаа: 39:16
Лэбэл: Apple

Нэгэн цагт дэлхийн хөгжмийн ертөнцийг ноёрхож, уран бүтээлүүд одоо ч сонсогчдыг догдлуулж чаддаг хамтлаг бол яах аргагүй домогт Битлз юм. 1969 онд хоорондын үл ойлголцол болон олон шалтгааны улмаас домогт хамтлаг тарж хамтлагийн гишүүд нь тус тусын ганцаарчилсан уран бүтээлээ туурвих болсон байдаг.

Домогт Битлзийн гол тулгуур багануудын нэг болох Жон Леннон 1970 онд "John Lennon/Plastic Ono Band" цомгоо гаргасан байдаг. Тус цомог нь Жон Ленноны хамгийн шилдэг бие даасан цомгуудын нэг юм. Мэдээж хэрэг Битлзийн болоод Жон Ленноны шүтэн бишрэгчдийн анхаарлын төвд орсон "John Lennon/Plastic Ono Band" цомог хөгжим сонирхогчдын заавал сонсох ёстой цомгуудын нэг юм. Тухайн үед сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байсан Жон Леннон дуунууддаа сэтгэлийн шаналал, гунигт дурсамж зэргээ багтаасан байна.  

"John Lennon/Plastic Ono Band" цомгийн эхний синглээр "Love" дууг цацахаар төлөвлөж байсан ч эцсийн мөчид "Mother" дууг цацахаар шийдсэн байна. "Mother" дуугаа Жон Леннон бага ахуй насанд нь орхин явсан эцэг, эхдээ хоёуланд нь хаягласан байлаа. 

Билтз тарсан нь Жон Леннонд хүнд цохилт болсон ба ерөөс хамтлаг нь түүний гэр бүл байлаа. Бурхан гэж түүний тодорхойлолтоор "Бидний өвдөлтийг хэмжих нэгж", "Хэрэв бурхан гэж байдаг бол тэр нь бид бүгд юм" хэмээн God дуундаа өгүүлжээ. 

John Lennon, "Plastic Ono Band" 

А тал: 

"Mother" – 5:34
"Hold On" – 1:52
"I Found Out" – 3:37
"Working Class Hero" – 3:48
"Isolation" – 2:51

В тал:

"Remember" – 4:33
"Love" – 3:21
"Well Well Well" – 5:59
"Look at Me" – 2:53
"God" – 4:09
"My Mummy's Dead" – 0:49

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл