"Таны заавал сонсох 500 цомог" №136 Elton John, 'Greatest Hits'
"Таны заавал сонсох 500 цомог" №136 Elton John, 'Greatest Hits'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Elton John, "Greatest Hits"

Гарсан он: 1974 он
Төрөл: Рок, поп
Үргэлжлэх хугацаа: 44:12
Лэбэл: DJM, MCA, Polydor

Домогт Элтон Жон 1974 онд нэгэн гайхалтай цомог гаргасан нь 1970-1974 онуудад гаргасан шилдэг 10 синглээ нэгтгэн "Greatest Hits" цомгоо гаргасан байдаг. Тус цомог гарсан даруйдаа АНУ болон Английн хит жагсаалтыг 10 долоо хоногийн турш тэргүүлж байлаа. Тэр ч бүү хэл 1975 онд АНУ-д хамгийн олон хувь борлуулагдсан цомгоор нэрлэгдэж байсан аж. 2016 оны байдлаар тус цомог дэлхий даяар 24 сая хувь борлуулагдсан нь Элтон Жоны хамгийн өндөр борлуулалттай цомгуудын нэг болжээ. 

"Greatest Hits" цомогт орсон дуунуудын талаар нэг бүрчлэн тайлбарлавал нэлээдгүй урт түүх өгүүлэх шаардлага гарах нь дамжиггүй. Учир нь дуу бүр нь яах аргагүй шилдгийн шилдэг дуунууд юм. Тус цомогт Элтон Жоны 1970 онд гаргасан "Elton John", 1973 онд гаргасан "Don't Shoot Me I'm Only the Piano Player", "Goodbye Yellow Brick Road" цомгуудын супер хитүүд голчлон багтсан байдаг. 

Тухайлбал "Don't Shoot Me I'm Only the Piano Player" цомгийн "Daniel".

"Goodbye Yellow Brick Road" цомгийн гол сингл болох "Goodbye Yellow Brick Road" 

Гэх мэтчилэн нэг ч дууг нь алгасамгүй супер хитүүдийн цуглуулга "Greatest Hits" цомгийг та өнөөдөр заавал сонсоорой. Манай сайтын "Онлайн радио 24/7" буланд тус цомгийг бүрэн эхээр нь оруулсан байгаа болно. 

Elton John, "Greatest Hits"

А тал:

1. "Your Song" Elton John (1970) 4:00
2. "Daniel" Don't Shoot Me I'm Only the Piano Player (1973) 3:53
3. "Honky Cat" Honky Château (1972) 5:12
4. "Goodbye Yellow Brick Road" Goodbye Yellow Brick Road (1973) 3:14
5. "Saturday Night's Alright for Fighting" Goodbye Yellow Brick Road 4:55

В тал:

1. "Rocket Man (I Think It's Going to Be a Long, Long Time)" Honky Château 4:40
2. "Bennie and the Jets" Goodbye Yellow Brick Road 5:10
3. "Don't Let the Sun Go Down on Me" Caribou (1974) 5:33
4. "Border Song" Elton John 3:19
5. "Crocodile Rock" Don't Shoot Me I'm Only the Piano Player 3:56 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл