www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Marvin Gaye, "Let's Get It On"
Гарсан он: 1973 он
Төрөл: Soul, Funk
Үргэлжлэх хугацаа: 31:36
Лэбэл: Tamla
Бүрэн хэмжээний цомог тэр чигтээ сексийн тухай өгүүлсэн цомог бол Марвин Гейн "Let's Get It On" цомог юм. Америкийн соул дуучин, дуу зохиогч, продюсер Марвин Гейн 1973 онд гаргасан энэхүү "Let's Get It On" цомог нь түүний студийн 13 дахь цомог байлаа. Энэхүү цомог нь түүний карьерийн хамгийн амжилттай цомог болсон хэмээн хөгжим судлаачид нэгэн дуугаар дүгнэсэн байна.
Марвин Гейн намтар судлаач Девид Ритзийн тодорхойлсноор: "Марвин Гейн сексийн талаарх үзэл бодол нь тогтворгүй, зовлон шанллаар дүүрэн байсан. Энэ нь түүний хүүхэд насны гунигт дурсамжаас үүдэлтэй. Тэрээр уран бүтээлдээ сексийн уран зөгнөлийг дүрсэлсэн нь алдарт "Let's Get It On" цомог юм" хэмээжээ.
"Let's Get It On" цомгийн дотор тэмдэглэлд М.Гей сексийн талаарх өөрийнхөө үзэл бодлыг бичсэн хэсэг бий. Энд өгүүлснээр: "Секс бол Секс, Хайр бол Хайр. Энэ бол салангид ойлголт юм. Бие биенээ хүсээд секс хийхэд тэднийг буруутгах зүйл байх ёсгүй. Хэрэв та азтай бол секс хий. Миний хөгжим таныг азтай болгох болтугай"
Цомгийн хамгийн эхний синглээр мэдээж алдарт "Let's Get It On" дуу байсан нь мэдээж. Энэ дуу Марвин Гейг сексийн бэлэг тэмдэг болгосон дуу гэхэд болно.
Манай сайтын "Онлайн радио 24/7" буланд Марвин Гейн бүх цаг үеийн шилдэг дуунуудын цоморлог багтсан байх тул та бүхэн сонсож үзэхийг зөвлөж байна.