"Таны заавал сонсох 500 цомог" №175 The Carpenters, 'Close to You'
"Таны заавал сонсох 500 цомог" №175 The Carpenters, 'Close to You'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Carpenters, 'Close to You'

Гарсан он: 1970 он
Төрөл: Поп
Үргэлжлэх хугацаа: 38:37
Лэбэл: A&M/Polydor Records

Алдарт "The Carpenters" хоёр дахь цомгоо хожмоо тэдний нэрийн хуудас болсон дуугаар нэрлэсэн нь 'Close to You' байлаа. Энэхүү цомогт зөвхөн супер хит 'Close to You' дуунаас гадна хүн бүрийн мэддэг "We've Only Just Begun" дуу ч мөн багтдаг. 

"Close to You" дуу нь төгөлдөр хуурч Бурт Бачарач, яруу найрагч Хол Девид нарын бүтээл бөгөөд маш олон уран бүтээлчид ковер хийн дуулснаас хамгийн алдартай нь "The Carpenters" амьдруулсан хувилбар байдаг. Зөвхөн сонсогчдын таашаалд нийцээд зогсохгүй "The Carpenters" 1971 онд зөвхөн энэ дуугаараа Гремми наадмаас гурван шагнал хүртсэн билээ. Цомогт төгөлдөр хуурч Бурт Бачарачийн "Close to You" дуунаас гадна "Baby It's You", "I'll Never Fall in Love Again" зэрэг дуунууд нь орсон байдаг ба бүгд хит болж чадсан юм. 

Цомгийн хоёр дахь синглээр цацсан "We've Only Just Begun" дууг Ричард Карпентрс зурагтаар анх сонсоод ихэд таалагдсан тул зохиогчийг нь олж дуулах болсон байна. "We've Only Just Begun" дуу нь хуримын сэдэвтэй телевизийн сурталчилгаанд зориулагдан зохиогдсон дуу байлаа. Хэдийгээр сурталчилгаанд маш богинохон хэсэг нь гардаг ч "The Carpenters" бүрэн хэмжээгээр нь амьдруулжээ. 

"Close to You" цомогт домогт Битлзийн "Help" дууны өвөрмөц нэгэн ковер хувилбар орсон байдаг. Харин тус дууны видео клип байдаггүй тул та бүхэндээ аудио хувилбараар нь хүргэж байна. 

'Close to You'

А тал:

1. "We've Only Just Begun" 3:04
2. "Love Is Surrender" 1:59
3. "Maybe It's You" 3:09
4. "Reason to Believe" 3:02
5. "Help" 3:02
6. "(They Long to Be) Close to You" 4:34

В тал:

7. "Baby It's You" 2:50
8. "I'll Never Fall in Love Again" 2:56
9. "Crescent Noon" 4:09
10. "Mr. Guder" 3:17
11. "I Kept On Loving You" 2:13
12. "Another Song" 4:22

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл