"Таны заавал сонсох 500 цомог" №200 AC/DC, 'Highway to Hell'
"Таны заавал сонсох 500 цомог" №200 AC/DC, 'Highway to Hell'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

AC/DC, 'Highway to Hell'

Гарсан он: 1979 он
Төрөл: Хард рок
Үргэлжлэх хугацаа: 41:40
Лэбэл: Albert

Домогт AC/DC хамтлагийн сүлд дуу болсон ‘Highway to Hell’ дуу нь тэдний зургаа дахь цомгийн нэрээр нэрлэгдсэн байдаг. 1979 онд зохиогдсон цагаасаа хойш ‘Highway to Hell’ дуу нь тэдний аялан тоглолт бүрийг нээсээр 40 жилийг ардаа үджээ.

‘Highway to Hell’ цомог нь хамтлагийн гоцлол дуучин Боб Скоттын хамгийн сүүлчийн цомог байсан ба тус цомог гарснаас хэдхэн сарын дараа 33 насандаа нас барсан юм. Боб Скоттыг нас барсны дараа AC/DC хамтлаг тарах тухай яриа гарч байсан ч Брайн Жонсоныг дуучнаар авснаар тэд дахин тэсрэлт хийж алдарт "Back in Black" цомгоо гаргаж байжээ. "Back in Black" цомог мэдээж "Таны заавал сонсох 500 цомог" багтдаг тул бид хожим дэлгэрэнгүй танилцах болно.  

‘Highway to Hell’ цомог нь хамтлагийн хамгийн өндөр борлуулалттай хоёр дахь цомог болсон ба бидний дээр дурдсан "Back in Black" цомог нь дэлхий даяар 50 гаруй сая хувь борлуулагдсан амжилтаар нэгдүгээрт эрэмбэлэгддэг байна. 

Цомгийн эхний синглээр мэдээж ‘Highway to Hell’ цацагдсан бол түүний араас хоёр дахь синглээр "Girls Got Rhythm" дуу цацагджээ. 

Харин гурав дахь синглээр цацсан "Touch Too Much" дууны тухайд гоцлол дуучин Боб Скоттын нас барахаасаа өмнөхөн (12 хоногийн өмнө) буюу хамгийн сүүлд дуулсан дуу нь хэмээн яригддаг. AC/DC хамтлаг 1980 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр BBC телевизийн хөгжмийн шоунд оролцохдоо "Touch Too Much" дуугаа тоглож байжээ. 

'Highway to Hell'

А тал: 

1. "Highway to Hell" 3:29
2. "Girls Got Rhythm" 3:24
3. "Walk All Over You" 5:10
4. "Touch Too Much" 4:28
5. "Beating Around the Bush" 3:57

В тал:

1. "Shot Down in Flames" 3:23
2. "Get It Hot" 2:35
3. "If You Want Blood (You've Got It)" 4:38
4. "Love Hungry Man" 4:18
5. "Night Prowler" 6:18

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл