"Таны заавал сонсох 500 цомог" №202 Simon and Garfunkel, 'Parsley, Sage, Rosemary and Thyme'
"Таны заавал сонсох 500 цомог" №202 Simon and Garfunkel, 'Parsley, Sage, Rosemary and Thyme'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Simon and Garfunkel, 'Parsley, Sage, Rosemary and Thyme'

Гарсан он: 1966 он
Төрөл: Фолк рок
Үргэлжлэх хугацаа: 27:55
Лэбэл: Columbia

"Simon & Garfunkel" 1966 онд оргил цомгуудаа гаргасан байдаг ба нэгдүгээр сард нь алдарт "Sounds of Silence", арав дугаар сард нь 'Parsley, Sage, Rosemary and Thyme' цомгоо гаргасан байдаг. Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо зориулан "Simon & Garfunkel"-ийн студийн гурав дахь цомог болох 'Parsley, Sage, Rosemary and Thyme' цомгийг танилцуулахаар мэдээлэл бэлтгэлээ. 

Тус цомогт орсон ихэнх дуунууд нь Пол Саймоны урьд өмнө нь акустик гитар дээр зохиосон дуунуудаас бүрдсэн байдаг. Өмнөх "Sounds of Silence" цомгоо бичүүлж гаргахад харьцангуй яарсан байх талтай ч 'Parsley, Sage, Rosemary and Thyme' цомог дээр тэд илүү нухацтай хандаж, студид илүү их цагийг зарцуулсан байна. Энэ нь ч үр дүнгээ өгч, хөгжим судлаачид өндрөөр үнэлсэн цомог болсон юм. 

Дуунуудын тухайд дээр дурдсанчлан Пол Саймоны өмнө нь Англид байхдаа зохиож байсан дуунуудаас бүрдсэн ба түүний ганцаарчилсан цомог болох "The Paul Simon Songbook" цомогт нь орсон дуунууд ч 'Parsley, Sage, Rosemary and Thyme' цомогт орсон байдаг. 

Тухайлбал "Patterns" дуу нь дээрх хоёр цомогт аль алинд нь багтсан дуу юм. 

'Parsley, Sage, Rosemary and Thyme' цомгийн бас нэгэн хит дуу болох "Homeward Bound" дууг уг нь "Sounds of Silence" цомгоо бичүүлж байх үед бичүүлсэн ч оруулалгүй хойш үлдээсэн байлаа.  

'Parsley, Sage, Rosemary and Thyme' цомгийн тухай өгүүлж байгаа тохиолдолд "The 59th Street Bridge Song (Feelin' Groovy)" хэмээх дууг сонсолгүй өнгөрч боломгүй.  

'Parsley, Sage, Rosemary and Thyme'

А тал:

1. "Scarborough Fair/Canticle" 3:10
2. "Patterns" 2:42
3. "Cloudy" 2:10
4. "Homeward Bound" 2:30
5. "The Big Bright Green Pleasure Machine" 2:44
6. "The 59th Street Bridge Song (Feelin' Groovy)" 1:43

В тал:

1. "The Dangling Conversation" 2:37
2. "Flowers Never Bend with the Rainfall" 2:10
3. "A Simple Desultory Philippic (or How I Was Robert McNamara'd into Submission)" 2:12
4. "For Emily, Whenever I May Find Her" 2:04
5. "A Poem on the Underground Wall" 1:52
6. "7 O'Clock News/Silent Night" 2:01 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл