"Таны заавал сонсох 500 цомог" №206 Prince, 'Dirty Mind'
"Таны заавал сонсох 500 цомог" №206 Prince, 'Dirty Mind'

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Prince, 'Dirty Mind'

Гарсан он: 1980 он
Төрөл: Пост диско, Фанк, R&B
Үргэлжлэх хугацаа: 30:14
Лэбэл: Warner Bros

Америкийн хөгжмийн ертөнц дэх сонин содон нэгэн дүр бол дуу зохиогч, дуучин, хөгжимчин Принц Рожерс Нелсон (1958-2016) юм. Түүнийг тайзных нь нэрээр буюу Принц нэрээр нь дэлхий даяар андахгүй мэднэ. Амьдралынхаа туршид 39 студийн цомог бичүүлж, 1000 гаруй дуу зохиосон Принц дэлхий даяар 130 гаруй сая хувь бичлэгээ борлуулж чадсан бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалт хийсэн уран бүтээлчдийн нэг юм. 

Тэрээр 19 насанд Warner Bros студитэй гэрээ байгуулагч анхны цомгоо 20 настайдаа гаргаж байжээ. Үүнээс хойш бараг жил алгасалгүй цомгоо гаргаж байсан ба зарим жилүүдэд (1994, 1996, 1998, 1999, 2009, 2014, 2015 онуудад) бүр хоёр ч цомог гаргаж амждаг байсан байна. 2004 онд тэрээр The Chocolate Invasion, The Slaughterhouse,  Musicology нэртэй гурван ч цомог гаргаж байлаа. 

Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо түүний студийн гурав дахь цомог болох 'Dirty Mind' цомгийг танилцуулах юм. Энэхүү цомгийг түүнийн хамгийн бүтээлч, зоримог шийдэлтэй цомог хэмээн хөгжим судлаачид дүгнэдэг ба Принцийн уран бүтээлийн цаашдын дүр төрхийг тодорхойлсон цомог хэмээн үздэг байна. Цомогт орсон дууны сэдвүүд нь цомгийн нэрнээс тодорхой анзаарагдаж буй биз ээ. 

Харин цомгийн эхний синглээр цацагдсан "Uptown" бол тухайн үеийн нийгмийн гол сэдэв болсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хөнджээ. 

Цомгийн гурав дахь сингл болох "Do It All Night" дуу нь 'Dirty Mind' цомгийн үндсэн сэдэв болох сексийн дуулал юм. 

'Dirty Mind' цомогт орсон найман дууг бүгдийг нь Принц өөрөө зохиосон байдаг.

А тал:

1. "Dirty Mind" 4:14
2. "When You Were Mine" 3:47
3. "Do It All Night" 3:42
4. "Gotta Broken Heart Again" 2:16

В тал:

5. "Uptown" 5:32
6. "Head" 4:44
7. "Sister" 1:31
8. "Partyup" 4:24 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл