"Таны заавал сонсох 500 цомог" №211 Pink Floyd, ‘Wish You Were Here’
"Таны заавал сонсох 500 цомог" №211 Pink Floyd, ‘Wish You Were Here’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Pink Floyd, ‘Wish You Were Here’

Гарсан он: 1975 он
Төрөл: Прогрессив роъ, Арт рок, Экспериментал рок
Үргэлжлэх хугацаа: 44:11
Лэбэл: Harvest

Домогт Пинк Флойд хамтлагийн студийн ес дэх ‘Wish You Were Here’ цомог нь 1975 онд гарсан байдаг. Мэдээж америк болон англид энэ цомог бүх цомгуудын тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэж, дэлхий даяар 13 сая хувь борлуулагдсан байна.

‘Wish You Were Here’ цомог нь агуу Рожер Вотерсийн хоёр дахь концепт цомог юм. Цомгийн хамгийн эхний "Shine On You Crazy Diamond" дуу нь долоон жилийн өмнө сэтгэцийн өвчин нь хүндэрсний улмаас хамтлагаасаа гарсан хуучин гишүүн Сид Барреттэд зориулагдсан байлаа. Ерөөс энэ цомог агуулгын хувьд бүхэлдээ Сид Барреттед зориулагдсан концепт цомог юм. Иймд цомгоос аль нэг дууг нь ялган авч сонсох гэхээсээ илүүтэйгээр цомгийн эхнээс нь дуустал бүхэлд нь сонсох хэрэгтэй юм. Хэдийгээр цомог үндсэндээ таван дуунаас бүрдэх хэдий ч дуу бүр нь үргэлжлэх хугацааны хувьд ердийн дуунуудаас хавьгүй удаан үргэлжилдэг байна. 

Тухайлбал "Shine On You Crazy Diamond" бүтээл нь нийт 26 минут үргэлжлэх ба пянзны А талд орсон I-V хэсэг нь 13:32 минут үргэлжилдэг бол пянзны В талын төгсгөлд орсон VI-IX хэсэг нь 12:28 минут үргэлжилдэг байна.  

Цомогт орсон бас нэгэн дууны онцлог нь Пинк Флойд хамтлагийн бус уран бүтээлч гоцлон дуулсан цорын ганц дуу юм. Энэ бол "Have a Cigar".

Дээрх "Have a Cigar" дуутай хамт "Welcome to the Machine" дууг зарим зах зээлд сингл хэлбэрээр цацсан байдаг.  

‘Wish You Were Here’

А тал:

1. "Shine On You Crazy Diamond (Parts 1–5)" 13:32
2. "Welcome to the Machine" 7:28

В тал:

1. "Have a Cigar" 5:08
2. "Wish You Were Here" 5:35
3. "Shine On You Crazy Diamond (Parts 6–9)" 12:28

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл