"Таны заавал сонсох 500 цомог" №223 U2, ‘War’
"Таны заавал сонсох 500 цомог" №223 U2, ‘War’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

U2, ‘War’

Гарсан он: 1983 он
Төрөл: Рок, Пост панк
Үргэлжлэх хугацаа: 42:03
Лэбэл: Island

Домогт U2 хамтлагийн анхны улс төрийн сэдэвт цомог болох ‘War’ цомог 1983 онд гарч байлаа. Энэхүү цомог нь тус хамтлагийн студийн гурав дахь цомог байсан ба "Sunday Bloody Sunday", "New Year's Day" зэрэг супер хит дуунууд нь чухам энэ л цомогт багтдаг. 

‘War’ цомог нь Английн UK хит жагсаалтыг тэргүүлсэн U2 хамтлагийн анхны цомог болсон юм. 

Цомгийн эхний сингл болох "New Year's Day" дууг анх хамтлагийн дуучин Боно эхнэртээ зориулсан зохиосон хайрын сэдэвтэй дуу байсан ч сэдвийг нь өөрчилөн Польшийн эв санааны нэгдэл хөдөлгөөнд зориулагдсан дуу болгожээ. 

1972 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Умард Ирландын Дерри хотноо болсон үйл явдлыг "Цуст ням гараг" хэмээн нэрийддэг. Британийн цэргүүд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байсан 28 хүний эсрэг галт зэвсэг ашиглаж 13 хүнийг газар дээр нь хороосон байдаг. Уг үйл явдлыг өгүүлсэн "Sunday Bloody Sunday" дуу нь улс төрийн сэдэвт бас нэгэн дуулиант бүтээл болжээ. Уг дуу зохиогдсон цагаасаа эхлэн U2 хамтлагийн нэрийн хуудас болсон дуугаар нэрлэгдэхийн учир нь амьд тоглолт бүртээ тоглосоор 30 гаран жилийг үджээ. Уг дууг амьд тоглолтод 600 гаруй удаа тоглосон гэсэн статистик тоо хүртэл байдаг байна. Дуучин Боно хэдэнтээ "Энэ дуу бол босогчдын тухай дуу биш" гэж хэлсэн ч үзэгч, сонсогчид "Босогчдын дуу" гэдэг утгаар нь хүчтэй хүлээж авсаар байдаг. 

‘War’

А тал:

1. "Sunday Bloody Sunday" 4:38
2. "Seconds" 3:09
3. "New Year's Day" 5:38
4. "Like a Song…" 4:48
5. "Drowning Man" 4:12

В тал:

6. "The Refugee" (produced by Bill Whelan) 3:40
7. "Two Hearts Beat as One" 4:00
8. "Red Light" 3:46
9. "Surrender" 5:34
10. "40" 2:36 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл