"Таны заавал сонсох 500 цомог" №225 Green Day, ‘American Idiot’
"Таны заавал сонсох 500 цомог" №225 Green Day, ‘American Idiot’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Green Day, ‘American Idiot’

Гарсан он: 2004 он
Төрөл: Поп панк, Панк рок, Альтернатив рок
Үргэлжлэх хугацаа: 57:14
Лэбэл: Reprise

Green Day хамтлагийн 2004 гаргасан алдарт ‘American Idiot’ цомог нь тэдний студийн долоо дахь бөгөөд хамгийн алдартай цомог нь юм. Өмнөх Warning цомог нь амжилт муутай байсны дараа тэд хэсэг завсарлага аваад байлаа. Харин 2003 оноос дахин эрч хүчтэйгээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн нь ‘American Idiot’ цомог бүтэх үндэс болсон байдаг.

‘American Idiot’ цомог дэлхий даяар 16 гаруй сая хувь борлуулагдаж "American Idiot", "Boulevard of Broken Dreams", "Holiday", "Wake Me Up When September Ends", "Jesus of Suburbia" зэрэг гаргасан сингл бүр нь хит жагсаалтыг тэргүүлж байлаа. Мөн түүнчлэн энэхүү цомог 2005 оны Гремми наадмаас оны шилдэг цомог шагналыг гардсан байна. 

Цомгийн эхний синглээр цомгийн нэрээр нэрлэгдсэн ‘American Idiot’  дууг цомог худалдаанд гарахаас нэг сарын өмнө цацлаа. Олон нийтэд цацагдсан даруйдаа хит жагсаалтуудыг тэргүүлэхийн сацуу яваандаа хамтлагийн нэрийн хуудас болсон дуугаар нэрлэгдэх болсон байна. ‘American Idiot’ дуу нь цомогт орсон улс төрийн сэдэвтэй хоёр дууны нэг юм. 

Хоёр дахь синглээр цацсан "Boulevard of Broken Dreams" дуу нь ч мөн хит болж зөвхөн энэ сингл дэлхий даяар таван сая гаруй хувь борлуулагдсан гэсэн тоо баримт бий. Хамтлагийн дуучин Билли Жое Армстронг хэдэн долоо хоногийн турш Нью Йорк хотноо байхдаа ганцаардлыг мэдэрсэн мэдрэмжээсээ энэ дууг зохиосон хэмээн өгүүлжээ. 

Цомогт орсон хоёр дахь улс төрийн сэдэвтэй дуу болох "Holiday"-г гурав дахь синглээрээ цацлаа. Тэд энэхүү дуугаар дайныг эсэргүүцэн тухайн АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушыг хурцаар шүүмжилсэн байдаг. 

‘American Idiot’ 

1. "American Idiot" 2:54
2. "Jesus of Suburbia" 9:08

I. "Jesus of Suburbia"
II. "City of the Damned"
III. "I Don't Care"
IV. "Dearly Beloved"
V. "Tales of Another Broken Home"

3. "Holiday" 3:52
4. "Boulevard of Broken Dreams" 4:22
5. "Are We the Waiting" 2:42
6. "St. Jimmy" 2:56
7. "Give Me Novacaine" 3:25
8. "She's a Rebel" 2:00
9. "Extraordinary Girl" 3:33
10. "Letterbomb" 4:05
11. "Wake Me Up When September Ends" 4:45
12. "Homecoming" 9:18

I. "The Death of St. Jimmy"
II. "East 12th St."
III. "Nobody Likes You" (Mike Dirnt)
IV. "Rock and Roll Girlfriend" (Tré Cool)
V. "We're Coming Home Again"

13. "Whatsername" 4:14 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл