www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
The Velvet Underground, ‘White Light/White Heat’
Гарсан он: 1968 он
Төрөл: Экспериментал рок, Арт рок
Үргэлжлэх хугацаа: 40:13
Лэбэл: Verve
1964 онд байгуулагдсан "The Velvet Underground" хамтлагийг орчин цагийн хөгжмийн шинэ урсгалууд төрөн гарч мөн хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг хэмээн хөгжим судлаачид үздэг байна.
Тус хамтлаг 1964-1973 онд уран бүтээлээ туурвиж байсан ба студийн таван цомог гаргасан байдаг. Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо тэдний студийн хоёр дахь ‘White Light/White Heat’ цомгийг танилцуулах юм.
‘White Light/White Heat’ цомгийг ердөө хоёрхон өдрийн дотор бичсэн талаараа гитарчин Стерлинг Моррисон: "Бид хамтлагаараа нэгэн зүгт харж галзуу бичлэгийг амжилттай хийж чадсан" хэмээн дурсан ярьсан байдаг. Цомогт экспериментал рок, нойз рок, арт рок гэх мэт олон төрлийн дуунууд багтсан ба агуулга нь мансуурал, сексийн агуулга түлхүү бий.
Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол цомгийн нэр болсон ‘White Light/White Heat’.
Цомгийн хамгийн урт дуу болох "Sister Ray" дуунд мансууруулах бодисын хэрэглээ, сексийн тухай нийт 17 минут 29 секунд "хүүрнэдэг" байна.
‘White Light/White Heat’
А тал:
1. "White Light/White Heat" 2:47
2. "The Gift" 8:18
3. "Lady Godiva's Operation" 4:56
4. "Here She Comes Now" 2:04
В тал:
1. "I Heard Her Call My Name" 4:38
2. "Sister Ray" 17:28