www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
The Smiths, ‘Meat Is Murder’
Гарсан он: 1985 он
Төрөл: Альтернатив рок, Инди поп
Үргэлжлэх хугацаа: 39:46
Лэбэл: Rough Trade
Хөгжим судлаачид "The Smiths" хамтлагийг индепендент хөгжмийн гол төлөөлөгч болохыг баталдаг. Хэдийгээр "The Smiths" хамтлаг 1982 онд байгуулагдаж 1987 онд тарсан ч тэдний гаргасан дөрвөн цомог бүгд "Rolling Stone" сэтгүүлээс санал болгодог "Таны заавал сонсох 500 цомог" жагсаалтад бүгд багтсан байдаг.
Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо "The Smiths" хамтлагийн 1985 онд гаргасан ‘Meat Is Murder’ цомгийг танилцуулж байна. Энэхүү цомог нь тус хамтлагийн студийн хоёр дахь цомог бөгөөд Английн шилдэг цомгийн жагсаалтыг 13 долоо хоног тэргүүлсэн шилдэг цомог нь юм. Цомогт орсон дуунууд улс төрийн шүүмж, цагаан хооллолтод хүмүүсийг уриалсан агуулгатай. 2016 онд амьтны эрхийн төлөөх PETA нийгэмлэг нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаандаа ‘Meat Is Murder’ дууг сүлд дуугаа болгон ашиглах болсон байна. Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол алдарт ‘Meat Is Murder’.
Харин цомгийн албан ёсны сингл хэлбэрээр цацагдаагүй ч маш алдаршиж чадсан нэгэн дуу бол "That Joke Isn't Funny Anymore" юм. Хөгжим шүүмжлэгчид энэхүү дууг тэдний хамгийн сайн бүтээл хэмээн үнэлсэн нь бий.
Эцэст нь ‘Meat Is Murder’ цомгоос "Barbarism Begins at Home" дууг санал болгож байна.
‘Meat Is Murder’
А тал:
1. "The Headmaster Ritual" 4:52
2. "Rusholme Ruffians" 4:20
3. "I Want the One I Can't Have" 3:14
4. "What She Said" 2:42
5. "That Joke Isn't Funny Anymore" 4:59
В тал:
1. "Nowhere Fast" 2:37
2. "Well I Wonder" 4:00
3. "Barbarism Begins at Home" 6:57
4. "Meat Is Murder" 6:06