"Таны заавал сонсох 500 цомог" №299 Weezer, ‘Weezer’
"Таны заавал сонсох 500 цомог" №299 Weezer, ‘Weezer’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Weezer, ‘Weezer’

Гарсан он: 1994 он
Төрөл: Альтернатив рок, Повер поп
Үргэлжлэх хугацаа: 41:26
Лэбэл: DGC

Америкийн алтернатив рок Вийзер хамтлаг 1992 онд байгуулагдсанаасаа хойш 10 гаруй цомог гаргаж дэлхий даяар 35 сая гаруй цомог борлуулаад байгаа юм. Цаг хугацаа улиран одохын хэрээр тус хамтлагийн тоглолтын хэв маяг өөрчлөгдөж ирсэн байдаг. Өнөөдөр та бидний танилцах гэж буй анхны цомог нь альтернатив рок чиглэлийн дуунуудтай бол тус хамтлаг одоо илүү поп чиглэлийн дуунууд гаргах болсон байна. 

1994 онд Вийзер хамтлаг анхныхаа цомгоо хамтлагийнхаа нэрээр гаргасан хэдий ч сонсогчид хөх өнгийн цомог гэдэг гэдгээр нь илүүтэй мэднэ. Учир нь тус хамтлаг Weezer нэртэй зургаан цомог гаргасан байдаг ба 1994 онд хөх, 2001 онд ногоон, 2008 онд улаан, 2016 онд цагаан, 2019 онд teal, 2019 онд хар өнгийн хавтастай цомгууд гаргасан байдаг. 

Өнөөдөр та бидний танилцах гэж буй анхны хөх цомогт Вийзер хамтлагийн нэрийн хуудас болсон "Undone – The Sweater Song", "Buddy Holly", "Say It Ain't So" зэрэг хит дуунууд нь багтсан байдаг. Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол цомгийн хит синглүүдийн нэг болох "Buddy Holly". Уг дуу нь Америкийн рок н ролл хөгжмийн домог Бадды Холлыгийн төрсөн өдрөөр гарсан дуу юм.

Харин цомгийн албан ёсны эхний синглээр "Undone – The Sweater Song" дууг гаргасан ба Вийзер хамтлагийг олон нийтэд таниулсан дуу юм. 

Харин цомгийн сүүлийн сингл болох "Say It Ain't So" дууг цомог гарснаас хойш нэг жилийн дараа сингл хэлбэрээр гаргасан байдаг.

‘Weezer’

1. "My Name Is Jonas" 3:23
2. "No One Else" 3:14
3. "The World Has Turned and Left Me Here" 4:26
4. "Buddy Holly" 2:40
5. "Undone – The Sweater Song" 4:55
6. "Surf Wax America" 3:04
7. "Say It Ain't So" 4:18
8. "In the Garage" 3:56
9. "Holiday" 3:26
10. "Only in Dreams" 7:59

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл