"Таны заавал сонсох 500 цомог" №302 Public Enemy, ‘Fear of a Black Planet’
"Таны заавал сонсох 500 цомог" №302 Public Enemy, ‘Fear of a Black Planet’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Public Enemy, ‘Fear of a Black Planet’

Гарсан он: 1990 он
Төрөл: Хардкор хипхоп
Үргэлжлэх хугацаа: 63:21
Лэбэл: Def Jam, Columbia

Америкийн алдарт хипхоп хамтлаг болох Паблик Эними /Public Enemy/ хамтлагийн нэгэн гайхалтай цомгийг өнөөдөр онцлон танилцуулж байна. Тус хамтлаг 1985 онд Нью Йорк хотноо АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон улс төрийг хурцаар шүүмжлэн, хүчтэй гарч ирсэн байдаг. Тус хамтлагийн нэрийн утга нь ч дуунуудынх нь сэдвийг илтгэж байлаа "Нийгмийн дайсан". 

Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо танилцуулах гэж буй 1990 онд гаргасан "Fear of a Black Planet" цомог нь тус хамтлагийн гурав дахь студийн цомог юм. Энэхүү цомог нь "хипхопын алтан үе"-ийн гол дүр болж байлаа. Цомог гарсан даруйдаа оны шилдэг цомгоор нэрлэгдэж зөвхөн Америкт хоёр сая гаруй хувь борлуулагдсан байна.  

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол "Fear of a Black Planet" цомгийн эхний сингл болох "Fight the Power" юм. Энэхүү дуу нь Паблик Эними хамтлагийн дуунуудын голлох сэдэв болох хүний эрх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолой болж байлаа. 

"911 Is a Joke" дуу нь тухайн цаг үед харуудын хорооллоос залгасан яаралтай түргэн тусламжийн дуудлагад хариу өгдөггүй талаар шүүмжилсэн дуу юм. /911 бол Америкт яаралтай тусламжийн утасны дугаар юм/  

‘Fear of a Black Planet’

1. "Contract on the World Love Jam" 1:44
2. "Brothers Gonna Work It Out" 5:07
3. "911 Is a Joke" 3:17
4. "Incident at 66.6 FM" 1:37
5. "Welcome to the Terrordome" 5:25
6. "Meet the G That Killed Me" 0:44
7. "Pollywanacraka" 3:52
8. "Anti-Nigger Machine" 3:17
9. "Burn Hollywood Burn" 2:47
10. "Power to the People" 3:50
11. "Who Stole the Soul?" 3:49
12. "Fear of a Black Planet" 3:45
13. "Revolutionary Generation" 5:43
14. "Can't Do Nuttin' for Ya Man" 2:46
15. "Reggie Jax" 1:35
16. "Leave This Off Your Fuckin' Charts" 2:31
17. "B Side Wins Again" 3:45
18. "War at 33⅓" 2:07
19. "Final Count of the Collision Between Us and the Damned" 0:48
20. "Fight the Power" 4:42

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл