"Таны заавал сонсох 500 цомог" №304 Jeff Buckley, ‘Grace’
"Таны заавал сонсох 500 цомог" №304 Jeff Buckley, ‘Grace’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Jeff Buckley, ‘Grace’

Гарсан он: 1994 он
Төрөл: Альтернатив рок, Фолк рок
Үргэлжлэх хугацаа: 51:43
Лэбэл: Columbia

Америкийн авьяаслаг дуучин, гитарчин Жеффрей Скотт Баклей ердөө 30 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр амьд ахуйдаа ганцхан цомог гаргаж амжсан нь та бидний өнөөдөр танилцах гэж буй "Grace" цомог юм. "Grace" цомог нь 1994 онд гарсан ба Жэфф Баклей 1997 оны хавар Миссисипи голд золгүй байдлаар живж нас барсан байна. Яг тэр цаг мөчид тэрээр хоёр дахь цомог дээрээ ажиллаж байлаа. 

"Grace" цомог эхэндээ борлуулалт муу байсан хэдий ч аажмаар асар их амжилтад хүрсэн ба өдгөө 2 сая гаруй хувь борлуулагдаж, цомог гарснаас 10 жилийн дараа буюу 2004 онд дахин хэвлэлтэд орсон байна.

Жэфф Балей өөрийн шүтээнүүд болох Лэд Зеппелиний Жимми Пэйж, Боб Дилан нараас "Энэ цаг үеийн агуу дуу зохиогч, дуучдын нэг" хэмээх үнэлгээ авсны сацуу "Grace" цомог нь хөгжим судлаачдаас өндөр үнэлгээ авч "Таны заавал сонсох 500 цомог"-т багтах болжээ. 

Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол түүний цомгийнхоо нэрээр нэрлэсэн "Grace" дуу юм. "Grace" дууныхаа тухай Жефф Баклей: "Бороон дунд найз охиноо онгоцны буудалд үдэн гаргаж байхад дууны аялгуу өөрөө орж ирсэн. Энэ бол жинхэнэ хайраас ундарсан аялгуу" хэмээн ярьж байжээ. 

Харин цомгийн хоёр дахь сингл болох "Last Goodbye" дуу нь Жефф Баклейн хамгийн шилдэг дуунуудын нэг юм. 

Цомгийн гурав дахь сингл "So Real" дуу нь Жефф Баклейн өөрийнх нь хамгийн дуртай дуу нь байлаа. 

"Grace" цомгийн дөрөв дэх бөгөөд хамгийн сүүлийн сингл болох "Eternal Life" дуу нь Жефф Баклейн багаасаа сонсож өссөн Лед Зеппелин хамтлагийн нөлөө орсон дуу хэмээн үздэг байна. Тэрээр "Eternal Life" дууныхаа тухай тайлбартаа: "Энэ дуунд....ерөөсөө энэ бол ууртай дуу юм. Хүний амьдрал хэт богино, бас дэндүү төвөгтэй" 

"Grace" цомогт нийт 10 дуу багтсан ба хоёр дуунаас бусад нь Жефф Баклейн өөрийнх нь зохиосон дуу байдаг. "Hallelujah" дууг ковер хийн дуулсан нь хамгийн алдартай ковер хувилбар болж чадсан юм. Дууны найруулга, Жефф Баклейн дуулалт үнэхээр төгс байсан нь "Бүх цаг үеий шилдэг 500 дуу" жагсаалтад хүртэл багтахад нөлөөлсөн байдаг. 

 ‘Grace’ 

1. "Mojo Pin" 5:42
2. "Grace" 5:22
3. "Last Goodbye" 4:35
4. "Lilac Wine" 4:32
5. "So Real" 4:43
6. "Hallelujah" 6:53
7. "Lover, You Should've Come Over" 6:43
8. "Corpus Christi Carol" 2:56
9. "Eternal Life" 4:52
10. "Dream Brother" 5:26

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл