"Таны заавал сонсох 500 цомог" №313 Nirvana, ‘Unplugged’
"Таны заавал сонсох 500 цомог" №313 Nirvana, ‘Unplugged’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Nirvana, ‘Unplugged’

Гарсан он: 1994 он
Төрөл: Фолк рок, Альтернатив рок
Үргэлжлэх хугацаа: 53:50
Лэбэл: DGC

Хөгжмийн нэрт суваг MTV-гийн зүгээс маш олон удаа хэлэлцээ хийсний хүчинд Нирвана хамтлагийн "Unplugged" тоглолт 1993 оны 11 сард бичлэгэнд орсон байна. Харин цомог нь бичлэгт орсноос нэг жилийн дараа худалдаанд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Курт Кобайныг нас барснаас (1994.4.8) долоон сарын дараа "MTV Unplugged in New York" цомог худалдаанд гарсан юм. Тус цомог бүхий л хит жагсаалтуудыг тэргүүлэхийн сацуу Гремми наадмаас хүртэл шагнал хүртэж чадсан Нирвана хамтлагийн хамгийн өндөр амжилт үзүүлсэн цомог болсон юм. 

Nirvana "MTV Unplugged in New York" амьд тоглолтын түүх болон тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл ЭНД дарна уу. 

Nirvana "MTV Unplugged in New York" цомогт Нирвана хамтлагийн өмнө нь гаргасан Bleach, Nevermind, In Utero гурван цомгийн бүхий л сор болсон дуунууд багтсан ба үндсэн хувилбараасаа ч тансаг тоглолттой болсон байдаг.  

Тус нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол Nirvana "MTV Unplugged in New York" цомгийн эхний танилцуулга болох 1993 оны "In Utero" цомгийн супер хит "All Apologies" юм. 

Харин цомгийн хамгийн эхний дуу болох "About a Girl" дуу нь Нирвана хамтлагийн 1989 онд гаргасан хамгийн эхний "Bleach" цомогт багтсан дуу бөгөөд акустик хувилбараараа сонсогчдод илүү хүрсэн дуу юм. 

Nirvana "MTV Unplugged in New York" цомогт зөвхөн Нирвана хамтлагийн дуунуудаас гадна хэд хэдэн ковер дуу багтсан байдаг ба дуучин Девид Боовигийн 1970 онд зохиосон "The Man Who Sold the World" дууны ковер хувилбар олны таашаалд ихээхэн нийцсэн байна. 

Тоглолтын төгсгөлд "Where Did You Sleep Last Night?" буюу "Урьд шөнө чи хаана хоносон бэ?" хуучны блюз дуугаар төгсгөхийг Курт хүссэн байна.

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл