"Таны заавал сонсох 500 цомог" №325 Eric Clapton, ‘Slowhand’
"Таны заавал сонсох 500 цомог" №325 Eric Clapton, ‘Slowhand’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Eric Clapton, ‘Slowhand’

Гарсан он: 1977 он
Төрөл: Рок
Үргэлжлэх хугацаа: 39:06
Лэбэл: RSO

Та хөгжим мэдээллийн хэрэгслүүдэд гитарчин, дуучин, дуу зохиогч Эрик Клаптоныг "Slowhand" хэмээн хочилж бичсэн байхыг уншиж байсан биз. 1977 онд түүний гаргасан студийн тав дахь цомгийн нэрээр нь түүнийг тодорхойлж буй хэрэг юм.

Энэхүү цомог нь Клаптоны хамгийн амжилттай цомгийн нэг болсон бөгөөд алдарт  "Lay Down Sally", "Wonderful Tonight" дуунууд нь чухам энэ л цомогт нь багтсан байдаг. Мөн түүнчлэн "Slowhand" цомогт "Cocaine" хэмээх дуу орсон нь тухайн үед нэлээдгүй шуугиан тарьж байлаа. Тухайлбал Аргентинд тэрхүү дууг нь олон нийтийн өмнө тоглуулахыг хориглож байлаа. 

Клаптон продюсер Глин Жонстой хамтран ажиллахыг хүссэн ба "Slowhand" цомог дээр түүнд хамтран ажиллах санал тавьжээ. Учир нь Глин Жонс "Rolling Stones" болон "Eagles" зэрэг томоохон хамтлагууд дээр ажилласан туршлагатай нэгэн байв. 

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол хүн бүрийн мэдэх алдарт "Wonderful Tonight". Энэ дууг Эрик Клаптон өөрийн эхнэр болох алдарт загвар өмсөгч Патти Бой-д зориулан зохиосон байна. Тэрээр Эрик Клаптонтой гэрлэхээсээ өмнө домогт Битлз хамтлагийн Жорж Харрисонтой сууж байсан ба Жорж Харрисоны "If I Needed Someone", "Something", "For You Blue" зэрэг дуунууд зөвхөн түүнд зориулагдан зохиогдсон дуунууд юм. 

Харин "Lay Down Sally" дуу нь цомгийн эхний сингл болон цацагдаж байлаа. 

Эрик Клаптоны өөрийнх нь тодорхойлсноор хар тамхины эсрэг агуулга бүхий "Cocaine" дууг 1976 онд дуучин, дуу зохиогч J. J. Cale зохиож дуулсан ч Эрик Клаптоны ковер хувилбар илүүтэй нийтийн хүртээл болж чаджээ. 

 ‘Slowhand’

А тал:
1. "Cocaine" J.J. Cale 3:38
2. "Wonderful Tonight" Eric Clapton 3:41
3. "Lay Down Sally" Eric Clapton · George Terry · Marcy Levy 3:56
4. "Next Time You See Her" Eric Clapton 4:01
5. "We're All the Way" Don Williams 2:32
В тал:
1. "The Core" Eric Clapton · Marcy Levy 8:45
2. "May You Never" John Martyn 3:01
3. "Mean Old Frisco" Arthur Crudup 4:42
4. "Peaches and Diesel" Eric Clapton · Albhy Galuten 4:46

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл