www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Madonna, ‘Ray of Light’
Гарсан он: 1998 он
Төрөл: Электроника, Трип хоп, Техно-поп
Үргэлжлэх хугацаа: 66:52
Лэбэл: Maverick, Warner Bros
Дуучин Мадонна 1998 онд өөрийн студийн долоо дахь ‘Ray of Light’ цомгоо гаргаж байжээ. Мадонна ээж болсноосоо хойш эрч хүчтэйгээр эхлүүлсэн цомгийн ажил нь эхэндээ бүтэлгүйтэж хөгжмийн пропюсерүүдээ хэд хэдэн удаа сольж байлаа. Үүний үр дүнд тус цомогт электроник, трип хоп, Техно-поп, бүжгийн гэх мэт олон хөгжмийн төрлийн дуунууд багтсан байна. Мөн түүнчлэн Мадонна тухайн үед Хинди, Буддын гүн ухааныг судалж Аштанга Ёогоор хичээллэж байсан тул дууны өгүүлэмж, аялгуунд хүртэл өөрчлөлт гарсан байна. ‘Ray of Light’ цомгийн нэг онцлог нь электроник хөгжмийг поп хөгжмийн соёлд оруулж ирсэн гэж хөгжим судлаачид дүгнэдэг байна. Мөн түүнчлэн өмнөд Азийн аялгууг Америкийн хөрсөнд буулгахад үнэтэй хувь нэм оруулсан гэж үзэх нь бий.
‘Ray of Light’ цомог Гремми наадмын зургаан шагналд нэр дэвшин дөрвөн шагнал хүртсэн байна. Тус цомгоос таван дууг сингл хэлбэрээр цацсанаас олон улсад "Frozen" болон "Ray of Light" дуунууд нь хит болж чаджээ. Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол мэдээж ‘Ray of Light’ цомгийн эхний бөгөөд супер хит "Frozen" сингл юм.
Цомог борлуулагдаж эхэлснээс хойш гурван сарын дараа цомгийн нэрээр нэрлэгдсэн хоёр дахь сингл цацагдлаа.
‘Ray of Light’
1. "Drowned World/Substitute for Love" 5:09
2. "Swim" 5:00
3. "Ray of Light" 5:21
4. "Candy Perfume Girl" 4:34
5. "Skin" 6:22
6. "Nothing Really Matters" 4:27
7. "Sky Fits Heaven" 4:48
8. "Shanti/Ashtangi" 4:29
9. "Frozen" 6:12
10. "The Power of Good-Bye" 4:10
11. "To Have and Not to Hold" 5:23
12. "Little Star" 5:18
13. "Mer Girl" 5:32