"Таны заавал сонсох 500 цомог" №378 Oasis, ‘Morning Glory?’
"Таны заавал сонсох 500 цомог" №378 Oasis, ‘Morning Glory?’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

Oasis, ‘(What’s the Story) Morning Glory?’

Гарсан он: 1995 он
Төрөл: Рок, Брит поп
Үргэлжлэх хугацаа: 50:06
Лэбэл: Creation 

Oасис хамтлагийн 1995 онд гаргасан студийн хоёр дахь ‘(What’s the Story) Morning Glory?’ цомог нь тэдний анхны Definitely Maybe цомгоосоо илүү уянгалаг, илүү хөгжимлөг болсон хэмээн судлаач нар үздэг. Мөн түүнчлэн тэдний гаргасан цомгуудаас хамгийн оргил нь гэж үзэх нь бий. 

‘(What’s the Story) Morning Glory?’ цомгоо гаргасны дараах аялан тоглолтыг нь нийт 2.5 сая хүн үзсэн байдаг ба энэхүү тоо нь тухайн үеийн Английн хүн амын 4.4% нь байсан хэмээх тооцоолол хүртэл гаргаж байжээ. Мөн түүнчлэн цомог таван сая гаруй хувь борлуулагдаж оны шилдэг борлуулалттай цомгоор шалгарч байсан юм. 

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол мэдээж Оасис хамтлагийн нэрийн хуудас болсон алдарт Wonderwall. Энэхүү дуу нь ‘(What’s the Story) Morning Glory?’ цомгийн эхний сингл байгаагүй юм. Хамгийн эхний синглээр "Some Might Say" дууг цацаж "Roll with It", "Morning Glory" дуунуудыг ээлж дараалан цацсан ч Wonderwall гарснаар цомгийн борлуулалтыг огцом нэмэгдүүлсэн байдаг. 

‘(What’s the Story) Morning Glory?’ цомгийн талаар өгүүлж буй тохиолдолд тус цомгийн тав дахь сингл "Don't Look Back in Anger" дууг сонсолгүй өнгөрч болохгүй. 

Мөн түүнчлэн зургаа дахь сингл "Champagne Supernova" нь тансаг аялгуутай дуу. 

‘(What’s the Story) Morning Glory?’ 

1. "Hello" (writers: Noel Gallagher, Gary Glitter, Mike Leander) 3:21
2. "Roll with It" 3:59
3. "Wonderwall" 4:18
4. "Don't Look Back in Anger" 4:48
5. "Hey Now!" 5:41
6. Untitled (also known as "The Swamp Song — Excerpt 1") 0:44
7. "Some Might Say" 5:29
8. "Cast No Shadow" 4:51
9. "She's Electric" 3:40
10. "Morning Glory" 5:03
11. Untitled (also known as "The Swamp Song — Excerpt 2") 0:39
12. "Champagne Supernova" 7:27

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл