"Таны заавал сонсох 500 цомог" №379 TLC, ‘CrazySexyCool’
"Таны заавал сонсох 500 цомог" №379 TLC, ‘CrazySexyCool’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

TLC, ‘CrazySexyCool’

Гарсан он: 1994 он
Төрөл: Хип Хоп 
Үргэлжлэх хугацаа: 56:10
Лэбэл: LaFace, Arista 

90-ээд оны эхээр нэгэн охидын хип хоп хамтлаг дэлхий нийтийг байлдан дагуулж байсан нь алдарт TLC хамтлаг юм. Хамтлагийг бүрдүүлэгч гурван охины хоч нэрний эхний үсгүүдээр хамтлагаа нэрлэсэн нь TLC хэмээх алдрыг олсон байна. Tионне "T-Boz", Лиза "Left Eye", Розонда "Chilli" нар анх хамтлагийг бүрдүүлж байлаа. 

Тэд хамтдаа дэлхий даяар 85 сая гаруй цомог борлуулсан нь Америкийн охидын хамтлагуудаас хамгийн олон цомог борлуулсан хамтлагаар нэрлэгддэг байна. Мөн түүнчлэн хамтлагаараа Гремми наадмаас дөрвөн удаа, MTV Video Music Awards-ийн таван шагнал хүртэж байсан ажээ. 

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо танилцуулах ‘CrazySexyCool’ цомог нь тус хамтлагийн хоёр дахь студийн цомог бөгөөд хамтлагийн нэрийн хуудас болсон "Creep", "Waterfalls" зэрэг супер хит дуунуудыг нь агуулдаг цомог юм. Цомгийн бичлэг 1993 оны сүүлээс бүтэн жил орчим үргэлжилсэн нь хамтлагийн гишүүн "Left Eye" буюу Лиза Лопез архины хамааралтай болж, бүтэлгүй хайр сэтгэл зэрэг олон асуудалтай байсан нь бичлэгийн үргэлжлэх хугацааг сунжруулсан гэж үздэг. 

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол 1995 оны супер хит бөгөөд ‘CrazySexyCool’ цомгийн эхний сингл болох Creep. Энэхүү дуу нь TLC хамтлагийн хамгийн анхны Биллбоардын жагсаалтыг тэргүүлсэн дуу болсон ба тэргүүллээ дөрвөн долоо хоногийн турш хадгалж чадсан байдаг.

Харин цомгийн хоёр дахь синглээр "Red Light Special"-ийг 1995 оны эхээр цацсан байна. 

Цомгийн гурав дахь синглээр алдарт "Waterfalls" дууг цацсан нь TLC хамтлагийн оргил амжилтыг үзүүллээ. Биллбоардын хит жагсаалтыг долоон долоо хоногийн турш тэргүүлэхээс гадна хамтлагийн нэрийн хуудас болсон дуу болж түүхэнд бичигдэн үлдсэн гэхэд болно. 

Эцэст нь ‘CrazySexyCool’ цомгийн дөрвөн дэх сингл болох алдарт Bаbyface-ийн зохиосон "Diggin' on You" дууг үзэгч, сонсогчдодоо зориулж байна. 

 

‘CrazySexyCool’ 

1. "Intro-lude" (featuring Phife) 1:03
2. "Creep" 4:28
3. "Kick Your Game" 4:14
4. "Diggin' on You" 4:14
5. "Case of the Fake People" 4:04
6. "CrazySexyCool – Interlude" 1:42
7. "Red Light Special" 5:03
8. "Waterfalls" 4:39
9. "Intermission-lude" 0:42
10. "Let's Do It Again" 4:16
11. "If I Was Your Girlfriend" 4:36
12. "Sexy – Interlude" 1:34
13. "Take Our Time" 4:34
14. "Can I Get a Witness – Interlude" (featuring Busta Rhymes) 2:57
15. "Switch" 3:30
16. "Sumthin' Wicked This Way Comes" (featuring Dre of Outkast) 4:28

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл