"Таны заавал сонсох 500 цомог" №398 ZZ Top, ‘Eliminator’
"Таны заавал сонсох 500 цомог" №398 ZZ Top, ‘Eliminator’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

ZZ Top, ‘Eliminator’

Гарсан он: 1983 он
Төрөл: Хард рок, Блюз Рок
Үргэлжлэх хугацаа: 44:28
Лэбэл: Warner Bros

Техасын алдарт ZZ Top хамтлагийн 1973 онд гаргасан студийн гурав дахь цомог болох "Tres Hombres" цомгийн бид өмнө нь "Таны заавал сонсох 500 цомог" жагсаалтаараа танилцуулж байсан билээ. Тус нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

Харин өнөөдөр тус хамтлагийн 1983 онд гаргасан ‘Eliminator’ цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. Тус цомог маш өндөр амжилттай байсан ба зөвхөн Америкт 10 гаруй сая хувь борлуулагдсан байна. ‘Eliminator’ цомгийг сонсогчдод хүргэхийн тулд ZZ Top хамтлагийн менежер Билл Хам видео клипийн хүчийг ашигласан нь үр дүнтэй болсон байна. Тухайлбал "Gimme All Your Lovin'", "Sharp Dressed Man", "Legs" зэрэг дуунуудын видео клип MTV хөгжмийн суваг дээр өсвөр насныхныг соронз мэт татаж байсан түүх бий. 

‘Eliminator’ цомгийн амжилт төдийлөн дардан замаар явсангүй. Дууны инженер Девид Блейней "Thug" дууны эзэмшлийн асуудал дээр шүүхээр заргалдсаны эцэст түүнд зохиогчийн эрхийг нь олгоод зогсохгүй 600.000 ам.долларын нөхөн олговор олгож байсан түүхтэй. 

Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол алдарт "Sharp Dressed Man" дуу юм. Харин ‘Eliminator’ цомгийн хамгийн эхний сингл болох "Gimme All Your Lovin" дуу нь Америкт тэр дороо амжилт олж хит жагсаалтуудыг тэргүүлж эхэлсэн бол Англид амжилт олж чадаагүй байна. 

Legs дууны видео клипээрээ 1984 онд MTV Video Music Award наадмаас "Оны шилдэг видео клип" шагналыг хүртэж байсан юм. 

‘Eliminator’

А тал:
1. "Gimme All Your Lovin'" 3:59
2. "Got Me Under Pressure" 4:00
3. "Sharp Dressed Man" 4:13
4. "I Need You Tonight" 6:14
5. "I Got the Six" 2:52
В тал:
1. "Legs" 4:35
2. "Thug (Gibbons, Hill, Beard, Linden Hudson)" 4:17
3. "TV Dinners" 3:50
4. "Dirty Dog" 4:05
5. "If I Could Only Flag Her Down" 3:40
6. "Bad Girl" 3:16

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл