"Таны заавал сонсох 500 цомог" №403 Lynyrd Skynyrd
"Таны заавал сонсох 500 цомог" №403 Lynyrd Skynyrd

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Lynyrd Skynyrd, ‘(Pronounced Leh-Nerd Skin-Nerd)’

Гарсан он: 1973 он
Төрөл: Хард рок, Блюз рок
Үргэлжлэх хугацаа: 43:03
Лэбэл: MCA

Америкийн "Southern rock" урсгалын гол төлөөлөгч болох Америкийн "Lynyrd Skynyrd" хамтлагийн тухай болон тэдний супер хит дуу болох Free Bird дууг манай сайтын "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтаар танилцуулж байсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Харин өнөөдөр "Lynyrd Skynyrd" хамтлагийн "Таны заавал сонсох 500 цомог" жагсаалтад багтсан хамгийн анхны (Pronounced 'Lĕh-'nérd 'Skin-'nérd) хэмээх өвөрмөц нэртэй цомгийг танилцуулах болно. 1973 онд гаргасан тус цомогт хамтлагийн нэрийн хуудас болсон "Gimme Three Steps", "Simple Man", "Tuesday's Gone", "Free Bird" зэрэг шилдэг бүтээлүүд нь багтсан байдаг. 

Хамтлагийнхан "Тамын байшин" хэмээх бэлтгэлийн байрандаа өдөржин, шөнөжин бэлтгэл хийдэг байсны хүчинд маш сайн цомог бүтээж чадсан хэмээн дурсан ярьсан нь бий. "Тамын байшин" хэмээн нэрлэсний учир нь Флоридагийн халуун өдрүүдэд агааргүй халуун байшинд олон цагаар бэлтгэл хийх нь "тамын тогоонд чанагдаж буй" мэт санагддаг байсан аж.

Гурван гитарчдын Арми

"Lynyrd Skynyrd" хамтлагийн аргил гитарчин Леон Вилкесон цомгийн бичлэг эхлэхээс өмнө хамтлагаасаа гарч түүний оронд Strawberry Alarm Clock хамтлагийн гитарчин Эд Кинг хамтлагт орж ирсэн байдаг. Харин бичлэгийн явцад дуучин Ван Зант хамтлагаасаа гарсан Леон Вилкесоныг дахин хамтлагтаа орохыг ятгаж тэд Гари Россингтон, Аллен Коллинс, Эд Кинг гэсэн гурван гоцлол гитарчинтай болсон түүхтэй.

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол мэдээж алдарт Free Bird. 1970-аад оны дундуур Вьетнамын дайнаас нутаг руугаа буцах Америк цэргүүд "FreeBird Express" хэмээх онгоцоор буцдаг байсан ба тэднийг онгоцонд суухад Free Bird дууг эгшиглүүлдэг уламжлал тогтсон байлаа. 

Хамтлагийн продюсер Күүпер нэгэн дууг "цомогт орох ёсгүй маш муу дуу" гэж үзэж байсан ч хамтлагийнхан харин эсрэг бодолтой байлаа. Удаан маргалдсаны эцэст хамтлагийнхан тэрхүү дуугаа цомогтоо оруулсан нь алдарт "Simple Man" дуу байлаа. 

(Pronounced 'Lĕh-'nérd 'Skin-'nérd) цомгийн албан ёсны эхний сингл болох "Gimme Three Steps" дууг дуучин Ван Зант өөрт тохиолдсон явдлаас сэдэвлэн зохиосон гэгддэг.  Бааранд хэн нэгний бүсгүйтэй бүжиглэснээсээ болж буу тулгуулахдаа хүрсэн Ван Зант гэртээ харих замдаа энэхүү дуугаа зохиосон байна. /Надад гурван алхам өгөөч эрхмээ. Тэгээд та намайг ахиж хэзээ харахгүй../

(Pronounced Leh-Nerd Skin-Nerd)

А тал:
1. "I Ain't the One" Gary Rossington, Ronnie Van Zant 3:53
2. "Tuesday's Gone" Allen Collins, Van Zant 7:32
3. "Gimme Three Steps" Collins, Van Zant 4:30
4. "Simple Man" Rossington, Van Zant 5:57
В тал:
1. "Things Goin' On" Rossington, Van Zant 5:00
2. "Mississippi Kid" Al Kooper, Van Zant, Bob Burns 3:56
3. "Poison Whiskey" Ed King, Van Zant 3:13
4. "Free Bird" Collins, Van Zant 9:09

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. zz top

    hamgiin aldartai ni sweet home alabama