"Таны заавал сонсох 500 цомог" №405 Big Star, "Radio City"
"Таны заавал сонсох 500 цомог" №405 Big Star, "Radio City"

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Big Star, "Radio City"

Гарсан он: 1974 он
Төрөл: Повер поп
Үргэлжлэх хугацаа: 36:14
Лэбэл: Ardent

Америкийн Мемфисээс гаралтай "Big Star" хамтлагийн тухай болон тэдний 1972 онд гаргасан анхны "#1 Record" цомгийн талаар "Таны заавал сонсох 500 цомог" цувралаар танилцуулж байсан билээ. Тус нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Харин өнөөдөр тус хамтлагийн хоёр дахь цомог болох 1974 онд гаргасан "Radio City" цомгийг танилцуулж байна. Энэхүү цомог нь хамтлагийн эхний "#1 Record" цомгийн нэгэн адил сонсогчдод төдийлөн хүрч чадаагүй ч повер поп урсгалын түүхэнд чухал байр эзлэх цомог юм. "Big Star" хамтлагийн цомгууд сонсогчдод сайн хүрч чадаагүй нь муу цомог, муу уран бүтээлдээ биш бөгөөд продюсер болон лебэлийн муу маркетингаас үүдэлтэй талаар бид өмнөх нийтлэлдээ дурдаж байсан билээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хөгжим судлаачид "Big Star" хамтлаг, тэдний дуунуудыг өндрөөр үнэлэх болсны дээр "Radio City" цомгийг Повер поп урсгалын хамгийн шилдэг цомогт тооцсон байдаг. 

"Radio City" цомогт "September Gurls", "Back of a Car" зэрэг "Big Star" хамтлагийн шилдэг дуунууд багтдаг. Гэвч дуунууддаа клип хийлгэж нийтэд цацаж байсангүй. Тэдэнд үзэгч, сонсогчдод чиглэсэн маркетинг байгаагүй хэдий ч сайн уран бүтээлүүд байсан юм. 

"Big Star" хамтлаг 1971-1975 оны хооронд уран бүтээлээ туурвиж байгаад хожмоо 1993 онд дахин нэгдэж уран бүтээлээ туурвих болсон. "Radio City" цомогт багтсан "Back of a Car" дууны 2010 онд тоглосон амьд тоглолтын бичлэгийг толилуулж байна.

 "Radio City" цомгийн хамгийн эхний дуу "O My Soul"

"Life Is White" ч бас гоёмсог аялгуутай дуу. 

 

"Radio City"

А тал:

"O My Soul" (Alex Chilton) – 5:40 
"Life Is White" (Chilton, Andy Hummel) – 3:19
"Way Out West" (Hummel) – 2:50
"What's Going Ahn" (Chilton, Hummel) – 2:40
"You Get What You Deserve" (Chilton) – 3:08

В тал

"Mod Lang" (Chilton, Richard Rosebrough) – 2:45
"Back of a Car" (Chilton, Hummel) – 2:46
"Daisy Glaze" (Chilton, Hummel, Jody Stephens) – 3:49
"She's a Mover" (Chilton) – 3:12
"September Gurls" (Chilton) – 2:49
"Morpha Too" (Chilton) – 1:27
"I'm in Love with a Girl" (Chilton) – 1:48

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл