"Таны заавал сонсох 500 цомог" №406 PJ Harvey, ‘Rid of Me’
"Таны заавал сонсох 500 цомог" №406 PJ Harvey, ‘Rid of Me’

 

 www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

PJ Harvey, ‘Rid of Me’

Гарсан он: 1993 он
Төрөл: Альтернатив рок, Инди рок, Панк блюз
Үргэлжлэх хугацаа: 48:02
Лэбэл: Island

"Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар бид өмнө нь Английн альтернатив дуучин Полли Жин Харвейн /PJ Harvey/ Гремми наадамд долоон төрөлд, Brit Awards хөгжмийн наадамд найман төрөлд нэр дэвшиж байсан ‘Stories From the City, Stories From the Sea’ цомгийг танилцуулж байсан билээ. Уг нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

Харин өнөөдөр PJ Harvey-н хоёр дахь студийн цомог болох 1993 онд гаргасан "Rid of Me" цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. PJ Harvey нь Боб Диланы шүтэн бишрэгч бөгөөд түүний эцэг, эх нь ч ялгаагүй Боб Диланыг шүтдэг байна. "Rid of Me" цомогт PJ Harvey-н эцэг, эхийн санал болгосноор Боб Диланы "Highway 61 Revisited" дууг ковер хийн оруулсан байдаг ба маш сайн ковер хувилбар болж чадсан юм. 

"Rid of Me" цомгийг шүүмжлэгчид дараах байдлаар үнэлсэн нь бий. San Francisco Chronicle сэтгүүлд "Авъяас чадвар, сонсогдохыг шаарддаг онцгой дуу хоолой" хэмээн дүгнэсэн бол хөгжмийн төрөлжсөн Spin сэтгүүлд "хүлээлт, хэвшмэл ойлголтыг хязгаарлах цэг болсон цомог" хэмээн үнэлсэн байдаг. 

Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол "Rid of Me" цомгийн хоёр дахь сингл болох "Man-Size" юм.

Харин "Rid of Me" цомгийн эхний сингл болох "50ft Queenie" нь Английн хит жагсаалтад нэлээд дээгүүр бичигдэж байсан бол АНУ-д амжилт олж чадаагүй юм. 

‘Rid of Me’

А тал:
1. "Rid of Me" 4:28
2. "Missed" 4:25
3. "Legs" 3:40
4. "Rub 'til It Bleeds" 5:03
5. "Hook" 3:57
6. "Man-Size Sextet" 2:18

В тал:
7. "Highway 61 Revisited" 2:57
8. "50ft Queenie" 2:23
9. "Yuri-G" 3:28
10. "Man-Size" 3:16
11. "Dry" 3:23
12. "Me-Jane" 2:42
13. "Snake" 1:36
14. "Ecstasy" 4:26

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл