"Таны заавал сонсох 500 цомог" №411 Eric Clapton, ‘461 Ocean Boulevard’
"Таны заавал сонсох 500 цомог" №411 Eric Clapton, ‘461 Ocean Boulevard’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Eric Clapton, ‘461 Ocean Boulevard’

Гарсан он: 1974 он
Төрөл: Блюз рок, панк
Үргэлжлэх хугацаа: 43:21
Лэбэл: RSO

Английн алдарт блюз гитарчин, дуучин, дуу зохиогч Эрик Клаптон 1970 онд анхны "Эрик Клаптон" нэртэй цомгоо гаргаснаас хойш хар тамхинд донтох болсон байдаг. Хар тамхинд донтон амьдралынхаа гурван жилийг дэмий өнгөрөөсөн гэдгээ ухаарч уран бүтээлээ дахин туурвиж эхэлсэн байна. Үүний үр дүнд Эрик Клаптоны хоёр дахь студийн цомог болох ‘461 Ocean Boulevard’ цомог бүтжээ. 

Цомгийн нэр нь Эрик Клаптоны амьдарч байсан болон цомгоо бичсэн газрын хаяг юм. Харин цомог гарсны дараа фэнүүд нь ихээр цуглах болсны улмаас гудамжны нэр болон байшингийн дугаарыг өөрчлөх хэрэгтэй болсон байдаг. Харин хожмоо гудамжны хаягийг дахин сэргээжээ.  

Тус цомгийн супер хит сингл бол мэдээж домогт Боб Марлыгийн "I Shot the Sheriff" дууны ковер хувилбар юм. Зөвхөн энэ сингл нь хоёр сая гаруй хувь борлуулагдахын зэрэгцээ хэд хэдэн орны хит жагсаалтыг тэргүүлсэн байна. Боб Марлыд уг ковер хувилбар үнэхээр таалагдсан гэдгийг хожмоо дурсан ярьсан нь бий.

‘461 Ocean Boulevard’ цомгийн хоёр дахь сингл нь мөн л ковер дуу байлаа. 1958 онд зохиогдсон "Willie and the Hand Jive" дууг дахин ковер хийн цомогтоо оруулсан төдийгүй цомгийн албан ёсны хоёр дахь синглээр нийтэд цацсан байна. "Willie and the Hand Jive" дууг сонсогчид "гар хангалга хийхийг магтан дуулсан" гэж үздэг ч уг дууны зохиогч Жонни Отис үргэлж няцааж ирсэн байдаг. 

Энэхүү нийтлэлийг өгүүлэгч миний хувьд ‘461 Ocean Boulevard’ цомгоос "Let It Grow" дуу нь илүүтэй таалагддаг хэдий ч хөгжим судлаачид энэхүү дууг домогт Led Zeppelin хамтлагийн "Stairway to Heaven" дуутай хэт төстэй хэмээн шүүмжилдэг. 

461 Ocean Boulevard 

А тал:
1. "Motherless Children" 4:55
2. "Give Me Strength" Eric Clapton 2:51
3. "Willie and the Hand Jive" Johnny Otis 3:31
4. "Get Ready" Eric Clapton · Yvonne Elliman 3:50
5. "I Shot the Sheriff" Bob Marley 4:30

В тал:

1. "I Can't Hold Out" Elmore James 4:10
2. "Please Be with Me" Charles Scott Boyer 3:25
3. "Let It Grow" Eric Clapton 4:47
4. "Steady Rollin' Man" Robert Johnson 3:14
5. "Mainline Florida" George Terry 4:05

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл